Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын хорогдлыг бууруулах үр ашигт төсөл хэрэгжиж байна ХУВААЛЦАХ ЖИРГЭХ Өнөөдөр /2023.06.09/ Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авч, санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтад: КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Кан Жун Рёо, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын И Ган Сан, КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Минжү, Солонгос элчин сайдын яамны төлөөлөгч Юү Жи Хён нар оролцлоо. КОЙКА Монгол төвөөс улаанбуудай, сонгино, томат, тэжээлийн ургамал гэсэн 3 чиглэлээр зорилтод төсөл хэрэгжүүлж байна. Монголын ХАА салбарт дутагдалтай тал нь малын тоо толгой өссөн нэмэгдсэн ч хорогдол нэмэгдэж байна, өвөл тэжээлийн ургамал байдаггүй. Иймд дөрвөн улирлын турш нэмэгдүүлсэн, чанаржуулсан тэжээлийн үйлдвэрлэлтэй байх нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын хорогдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой гэдгийг тус төвөөс онцоллоо.