• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧ-BUSINESS TOUR ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • event
  • 2023-04-15 10:00:00
  • 713
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Аливаа эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүмүүс нь эцэстээ баялаг бүтээгчид байдаг. Иймд монгол улс хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, "Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон" болж, хүнсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, иргэн хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын 43 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийн хүсэлтээр шат дараатайгаар эдгээр үйлдвэртэй танилцахаар болсон юм. Үүний дагуу “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос үндэсний үйлдвэрүүдээр аялуулах БАЯЛАГ БҮТЭЭГЧ-BUSINESS TOUR-ийг өнөөдөр /2023.04.15/ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү БИЗНЕС ТУР-ын хүрээнд “Монлабел” хаяг, шошго, баглаа боодлын хэвлэх үйлдвэр, “Еден” жимс, жимсгэнийн өтгөрүүлсэн шүүс, жимсний чанамлын үйлдвэр, "Урин Трейд" ариун цэвэр, ахуйн цаасны үйлдвэртэй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ТЕГ-ын татварын орлогын газрын захирал Р.Мягмаржав, ГЕГ-ын гааль татварын ахлах байцаагч Б.Эрдэнэбат, НҮБ-ын хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор болон 50 орчим баялаг бүтээгчид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судаллаа.

“Монлабел” хаяг, шошго, баглаа боодлын хэвлэх үйлдвэр

"Монлабел" компани нь үндэсний үйлдвэрлэгчдийн, ялангуяа хүнсний үйлдвэрлэгчдийн сав баглаа боодол, шошгоны өнгө үзэмж, чанарын шаардлагад нийцсэн олон төрлийн материал дээр, олон төрлийн хаяг шошго үйлдвэрлэдэг баялаг бүтээгч юм. Хэвлэлийн салбартаа анх хаяг, шошго, сав баглаа боодлын хөгжлийн дэлхийн чиг хандлагад нийцсэн, орчин үеийн өндөр технологи, өндөр хүчин чадалтай хэвлэх машин, тоног төхөөрөмжийг Тайван улсын LABELMEN – MACHINERY компаниас оруулж ирэн, бүх төрлийн ус ундаа, архи пиво, вино, гоо сайхны бүтээгдэхүүний шошго үйлдвэрлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгыг олон төрлийн материал дээр үйлдвэрлэж дотоодын хүнс үйлдвэрлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.

“Еден” жимс, жимсгэнийн өтгөрүүлсэн шүүс, жимсний чанамлын үйлдвэр

"Еден" ХХК нь 2005 оны 7 дугаар сарын 5-нд зөгийн балны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2009 оноос "ЕДЕН" нэрийн нэрс, аньс, чацарганын өтгөрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж хүн амын эрүүл мэнд, хүнсний манаанд 18 дахь жилдээ зүтгэн ажиллаж буй баялаг бүтээгч юм. Байгалийн цэвэр жимс, жимсгэнийг боловсруулж импортын бүтээгдэхүүнийг орлохуйц хямд, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, цаашилбал экспортод гаргах зорилгоор байгуулагдаж байсан тус компани эдүгээ 80 гаруй ажилтантай, 16 нэр төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс, хоногт 20.000-25.000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийн 300 гаруй бэлтгэн нийлүүлэгч, бүтээгдэхүүн борлуулагч 5000 гаруй харилцагчдадаа хүргэж байна.

"Урин Трейд" ариун цэвэр, ахуйн цаасны үйлдвэр

"Урин Трейд" ХХК нь 2017 оноос цаас, цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж эхэлсэн бөгөөд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Мөн нийт ариун цэврийн ахуйн хэрэглээний зах зээлийн 10-20 хувийг эзэлдэг бөгөөд өдөрт 6 тонн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн хувьд анхдагч түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 10 гаруй шат дамжлага дээр 40 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хамгийн сайн түүхий эдээр хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж, боломжит үнээр хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой ажилладаг байна.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?