• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

“ХААН ХҮНС ИМПЕКС” КОМПАНИ ХЭНТИЙ АЙМАГТ 80 ХҮНИЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ҮЙЛДВЭР БАРЬЖ БАЙНА

  • event
  • 2023-01-21 22:00:00
  • 786
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.20/ хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Хаан Хүнс Импекс" компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон шинээр хэрэгжүүлж буй "мах боловсруулах" үйлдвэрийн төсөлтэй танилцлаа.

"Хаан Хүнс Импекс" компани нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, герман улсын уламжлалт технологийг өөрийн үйлдвэрт нутагшуулан төрөл бүрийн хиам, утсан махан бүтээгдэхүүн, зайдас зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Анх 3 ажилтантайгаар байгуулагдаж, 2 төрлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлийн гараагаа эхэлж байсан компани өнөөдөр 100 гаруй ажилтантай, хоногт 8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 6 нэрийн дэлгүүр, 21 аймгийн 1000 гаруй дэлгүүр, 120 сүлжээ дэлгүүр, 40 гаруй зах, бөөний төвүүдэд 40 нэр төрлийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч болтлоо өргөжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа энэ цаг үед хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань эрүүл зохистой махан хүнс үйлдвэрлэл технологийг хөгжүүлж, олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг зорьж байгаа нь сайшаалтай" гэв.

"Хаан Хүнс Импекс" компани Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хоногт 400 бод, 1000 бог нядалж боловсруулах хүчин чадалтай, сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Мах бэлтгэх " үйлдвэрийн төслийн ажлыг эхлүүлээд байна. Мах болон дайвар бүтээгдэхүүн бэлтгэн боловсруулах нөөцлөх үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 7 мянган тн мах боловсруулж, 80 гаруй ажлын байр шинээр бий болно хэмээн тус компанийн зүгээс хэлэв.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?