"ГБЗЛ" ХХК нь дотооддоо хадаас, шрүп үйлдвэрлэдэг анхдагч компани юм.
Эднийх өдөрт нэг тонн, минутад 220 ширхэг хадаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин шрүпийг нэг минутад 150-180 ширхэгийг гаргах боломжтой юм байна.
Тэд анх 260 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхэлж, бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.
"ГБЗЛ" ХХК жилд 84 тонн шрүп, 360 тонн хадаас үйлдвэрлэдэг хэдий ч дотоодын зах зээлийн ердөө тав хүрэхгүй хувийг л хангаж байна.
Эх сурвалж: Eguur.mn