• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Преком" компанийн мах боловсруулах үйлдвэртэй танилцлаа

  • event
  • 2023-01-04 00:00:00
  • 549
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр /2023.01.04/ "Преком" компанийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Преком" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр нэг ээлжиндээ /8 цагт/ 40 толгой бод, 400 толгой бог төхөөрч, 20 тн ястай мах шулах, ангилан боловсруулах хүчин чадалтай. Евро стандартын дулааны аргаар мах боловсруулах олон улсын технологийг монголдоо нэвтрүүлсэн үйлдвэр юм. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар ОХУ, Япон, БНХАУ, БНСУ орнуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортолж байна.

"Зах зээлд байгаа махны 95 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ нь эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Дэлхийд нийт махныхаа 90 гаруй хувийг гар аргаар бэлтгэж байгаа манай улс шиг орон байхгүй. Энэ байдлаар гар аргаар бэлтгэсээр байвал ирээдүйд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч орон болох боломжгүй юм. Иймээс үйлдвэрийн аргаар мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдээ төр дэмжих нь зүйтэй" гэж "Преком" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхзаяа хэллээ.

Мөн "Мах экспортын үйлдвэрүүдийг шалгаруулахдаа тухайн орны шинжээчид тусгай группээр ирж нэг бүрчлэн нарийн судалсны үндсэн дээр хамтарч ажилладаг бөгөөд зөвхөн тухайн импортлогч орны шийдвэрээс хамаардаг" гэв.

Дашрамд дурдахад мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт" 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 224 дугаар тогтоолоор батлагдсан. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой уг техникийн зохицуулалт энэ оны 1 дүгээр сараас үе шаттай, 2025 оны 1 дүгээр сараас бүрэн хэрэгжиж эхлэх юм. Энэхүү техникийн зохицуулалтын зорилго нь стратегийн гол мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад оршино.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?