• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

Т.Далантай: Бусдаас хойно унтаж, түрүүлж сэрж, хөдөлмөрлөж байж л хүнсний бизнес босдог

  • event
  • 2022-12-31 11:38:00
  • 662
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

  Улс орондоо өндөр чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээл, арга туршлагаараа манлайлсан “Нионшэль” ХХК-ийн захирал, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн Т.Далантайг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Т.Далалтай нь “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хүнсний, тэр дундаа өндөгний аж ахуй гэдэг бусад салбарын үйл ажиллагааг бодвол хүний эрүүл мэндтэй шууд хамааралтай салбар. Ямар нэгэн чиг хандлагыг дагаж биш, сэтгэлээ шингээж, халамж, нөр их хөдөлмөр зарцуулж байж үр дүнгээ өгдөг учиртай. Энэ салбарт ажиллана гэдэг насаараа суралцаж, үхэн үхтлээ хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Тордох тусам үр дүнгээ өгдөг учраас хэдэн автомат технологи, төхөөрөмж авч тавьчихаад бизнес маань бат бэх болчихлоо гэж хэлэх боломжгүй. Бусдаас хойно унтаж, түрүүлж сэрж хөдөлмөрлөж байж л босдог бизнес дээ” гэж хэлж байв. Тэрээр улс эх орондоо баялаг бүтээж, хөдөлмөрлөсөн 44 жилийн турш ийм зарчим баримтлан, хичээнгүй ажиллаж байна.

Түүний үүсгэн байгуулсан “Нионшэль” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13-р хорооны 4-р хэсэгт шувууны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил дараалан шувууны тоо толгойгоо өсгөн нэмэгдүүлж ирсэн. Анх 5000 өндөглөгч тахиатай, хагас автомат тоноглолтой үйл ажиллагаагаа эхэлж байсан бол үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлснээр өндөглөгч 90000 ширхэг шувуутай, жилд 30 сая өндөг, 80000 кг мах үйлдвэрлэж нийслэл болон хөдөө орон нутгийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

 Өөрөөр хэлбэл 2015 онд аж ахуйгаа өргөжүүлж Итали улсын Техно үйлдвэрийн бүрэн автомат 30000 ширхэг өндөглөгчийн тоног төхөөрөмж, 2016 онд хоногийн настай 30000 ширхэг дэгдээхэй бойжуулах бүрэн автомат тоног төхөөрөмж, 2017 онд Герман улсын Салмет компанийн 30000 ширхэг өндөглөгчийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг Монгол улсад анх удаа оруулж ирж суурилуулснаар байгаль орчинд халгүй технологийг ашиглан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болох өндөг үйлдвэрлэж байна.

Цаашид 2025 он хүртэлх зорилго нь үйлдвэрээ үе шаттайгаар бүрэн автоматжуулах, өөрийн шувууны үржлийг бэлдэх, европ стандартын сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулах, сүргийн тоо толгойг 200 мянган ширхэг хүргэснээр жилдээ 65 сая ширхэг өндөг үйлдвэрлэх, мөн өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн /майонез, тахианы махан нухаш/ болгох, ажлын байрыг нэмэгдүүлж өөрийн хэрэгцээний бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэрийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж, суурилуулж,  120000 кг мах үйлдвэрлэхээр төлөвлөж, хоногийн настай 30000 ширхэг дэгдээхэй үйлдвэрлэх экваторын тоног төхөөрөмж суурилуулах байр барьж ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байгаа юм.

Т.Далантайгийн хөдөлмөрийг үнэлж 1980 онд 5-р таван жилийн гавшгайч, 1985 онд 6-н жилийн гавшгайч, 1986 онд нийтийн хоолны салбарын аварга ажилтан, 2012 онд шилмэл мал амьтан шалгаруулах үзэсгэлэн худалдаанд оролцож “Алтан медаль”, 2013 онд “Нийслэлийн тэргүүний фермер”, 2014 онд “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2015 онд Хан-Уул дүүргийн 50 жилийн ойн “Хүндэт медаль”, 2017 онд Улсын аварга фермер, 2021 онд Үндэсний хөгжил, нийгмийн удирдлага, статистик судлалын оюуны цар хүрээ НҮТББ  “Хүндэт медаль”, 2021 онд “Баялаг бүтээгч одон”-гоор тус тус шагнаж байжээ.  

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?