• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүд Төрийн дээд шагнал хүртлээ

  • event
  • 2022-12-30 21:38:00
  • 745
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

   Өнөөдрийн байдлаар Монгол Улс импортын бараанаас 95 хувь хэт хамааралтай, импортын бараа нь ганцхан боомтоос хамааралтай, эдийн засаг ганцхан уул уурхайгаас хамаарч байна. Ялангуяа цар тахлын үед үйлдвэржсэн улс болж чадаагүйн хор хөнөөлийг иргэн бүр мэдэрсэн. Энэ үеэр анхаарлын төвд орж байгаагүй баялаг бүтээгчид л бүх ачааг үүрч байв. Мөн хатуу хөл хорио нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 90 хувьд нь нөлөөлж, 200 мянган хүн ажлын байраа алдсан байдаг.

   Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилга гарган “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэх гурван томоохон хөдөлгөөнийг эхлүүлж, орон даяар өрнүүлсэн. Эдгээр хөдөлгөөнүүдийн онцлог нь үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг манлайлал болгон ажиллах юм. Өөрөөр хэлбэл улс эх орны хөгжил дэвшилд хамгийн их ач холбогдолтой ч хамгийн их орхигддог хүмүүсийг дэмжиж ажиллана гэсэн үг.

   Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн үйл явц, ажлын байртай биечлэн танилцаж, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусгаж байна.

Тэгвэл өнөөдөр /2022.12.30/  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Төрийн одон медалиар шагналаа.

Үүнд Монгол Улсын хамгийн идэвхтэй ГҮТББ болох “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүд багтаж, олон жилийн хүч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэн, энгэрээ мялаалаа. Тодруулбал:

  • "Нионшэль'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Түдэвийн Далантай
  • ОББТМ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Товуугийн Болормаа
  • 'Эко гар утас тавиур'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Болдын Батзориг
  • Жи энд эй майнинг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Гантулгын Ганзориг
  • Нүүдэлчний соёл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, уран дархан Гомбожавын Мягмарсүрэн
  • ‘’Глобал-Уирдагч Их Сургууль'' хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилгын инженер Нацагийн Бархүү нар өнөөдөр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон болон “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнууллаа.

Шагналыг Монгол Улсын ЕТГ-ын Дарга Я.Содбаатар болон Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Тэргүүн Ч.Даваабаяр гардууллаа.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?