Өнөөдөр /2022.12.07/ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн 5-р хурал боллоо. Энэхүү хурлаар 2023 онд хийж, хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар хэлэлцэж, ажлын төлөвлөгөөг батлав.
Мөн 2023 оны “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирлаар Б.Энх-Амгалан томилох саналыг нийт Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Б.Энх-Амгалан нь мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Билэгт дөлгөөн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсан цагаас эхлэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллан, зохион байгуулсан үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, ЖДҮҮ эрхлэгчдийн дуу хоолойг төр засаг, олон нийтэд хүргэхэд хувь нэмэр оруулсаар байна. Мөн баялаг бүтээгчдээ төлөөлөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байна.