• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

А.ЦЭЦГЭЭ: ИНГЭНИЙ УНДААГ ХУУРАЙШУУЛЖ ХУДАЛДААНД ГАРГАХ ЗОРИЛГОТОЙ

  • event
  • 2015-03-18 14:42:00
  • 940
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбөрийн баг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн Баянлиг суманд үйл ажиллагаа явуулдаг “Их халбаганат” ХХК-ийг зорьсон юм.

“Их халбаганат” ХХК нь 2002 онд байгуулагдаж өнөөдөр есөн хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдсээр иржээ.  Тус компанид “Нүнжиг” сүүний цех, ”Баян өгөөж” талх нарийн боовны үйлдвэр харьяалагддаг бөгөөд тэд ингэний сүүгээр сүү, сүүн бүтээгдэхүүн болон талх нарийн боов үйлдвэрлэдэг юм. Мөн ингэний сүүгээр бялуу, молоко, зайрмаг үйлдвэрлэж буй нь сонин содон бүтээгдэхүүн байлаа.   

Ингэний сүүгээр бялуу, молоко, зайрмаг үйлдвэрлэж буй нь сонин содон бүтээгдэхүүн байлаа 

Үүсгэн байгуулагч Б.Батчулуун 2002 онд Баянлиг сумын Засаг дарга байхдаа малчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх зорилгоор  тэмээний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төржээ.  Улмаар гэргий А.Цэцгээтэйгээ ярилцаж малчдаас ингэний сүүг нь худалдан авч ариутгасан цэвэр усны саванд савалж иргэдэд борлуулдаг болжээ. Ийнхүү тэдний үйлдвэрлэсэн ингэний ундааг хэрэглэгчид сайшааснаар сүү сүүн бүтээгдэхүүний цех байгуулах ажилдаа сэтгэл шулуудан орсон байна.   

Аливаа баялаг бүтээгчдэд санхүүгийн их бага гэлтгүй бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Тэд ч мөн зорилгоо биелүүлж үйлдвэрлэлээ эхлүүлэхийн тулд бусдын л адил зээл авч ажлын гараагаа эхэлж байжээ.  Анх “Хаан” банкнаас  зээлсэн гурван сая төгрөгөөр үйлдвэрлэлээ эхлүүлж ”Баян өгөөж” талх нарийн боовны цехийг байгуулсан аж. Харин өнөөдөр тэдний үйлдвэрлэл улам өргөжиж зургаан нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн, амтат бялуу, талх нарийн боовыг  сумандаа үйлдвэрлэж байна.

Аливаа баялаг бүтээгчдэд санхүүгийн их бага гэлтгүй бэрхшээл тулгарах нь гарцаагүй

Түүнчлэн Б.Батчулуун А.Цэцгээ нар нь өнгөрсөн жил “Голомт” банкнаас 196 сая төгрөгийн зээл авч бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг шийдэхийн зэрэгцээ 10 тоннын даацтай хөргүүртэй машин худалдан авчээ.  

Тус хамт олон жилдээ 5-6 тонн ингэний сүү боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа бол цаашид Улаанбаатар хотын “Номин”, ”Миний дэлгүүр”-т бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярилцаж буйгаа дуулгалаа.  

Жилдээ 5-6 тонн ингэний сүү боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна

“Их халбаганат” ХХК-ийнхан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй амтат гуа, хоёр төрийн чинжүү,өргөст хэмх, чацаргана, гүзээлзгэнэ зэрэг нарийн ногоо, жимс жимсгэнийг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулдаг юм.   

Ажлаа бага гэж гололгүй хийж,тууштай ажилласан эх орныхоо баялаг бүтээгчийн нэг болсон Б.Батчулууны гэр бүл, хамт олноор бахархах сэтгэл төрлөө. Учир нь тэд ажлын байрны ариун цэвэрт сайтар анхаарахын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ чанар эрүүл ахуйд өндөр ач холбогдол өгдөг нь харагдаж байсан юм.    

Мэдээж жижиг дунд бизнзс эрхлэгчдэд цаашдын зорилго гэж бий. Тэдний хувьд ойрын хугацаанд ингэний ундаагаа хуурайшуулж зах зээлд нийлүүлэх зорилготой.

Ажлаа бага гэж гололгүй хийж, тууштай ажилласан эх орныхоо баялаг бүтээгчийн нэг болсон Б.Батчулууны гэр бүл, хамт олноор бахархах сэтгэл төрлөө

Энэ талаар тус компанийг үүсгэн байгуулагч А.Цэцгээ хэлэхдээ “Хэрэв бид ингэний ундаагаа хуурайшуулж худалдаанд гаргавал зах зээл нь өргөжиж борлуулт нэмэгдэнэ. Гэвч ингэний ундаа хуурайшуулдаг тусгай машин худалдаж авахад 200 сая төгрөг шаардлагатай. Одоохондоо сүү хуурайшуулдаг машин худалдаж авах боломжгүй байна” гэлээ.

Ингэний ундаагаа хуурайшуулж худалдаанд гаргавал зах зээл нь өргөжиж борлуулт нэмэгдэнэ

Тиймээс Б.Батчулуун А.Цэцгээ нар цаашид зорилгоо биелүүлж борлуулалтаа нэмэгдүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд бүх л арга замыг хайж, боломжийг эрэлхийлсээр байна.  

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2023 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?