• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

Г.Занданшатар: ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгчид бол эх орны хөгжлийн хөдөлгүүр юм

  • event
  • 2022-10-01 18:00:00
  • 1021
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
   Өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Төсөвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нарын хамт ЖДҮҮ эрхлэгч, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүдийн үйлдвэрийн үйл явцтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.


Тодруулбал Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн, “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн оролцогч Эко гар утасны тавиур үйлдвэрлэгч О.Батзориг, сурагчийн ширээ сандал үйлдвэрлэгч “ОББТМ” ХХК-ийн захирал Т.Болормаа, “Бурамхан” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэгч “Цайдам трейд” ХХК-ийн захирал А.Солонго нартай уулзсан юм.


   Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэ хүрээнд өмнө нь зохион байгуулж байсан хэд хэдэн ажлуудад оролцон, ЖДҮҮ эрхлэгчдийн зовлон бэрхшээлийг сонсож, бодлого шийдвэртээ тусгасаар ирсэн. Цаашид илүү нягт уялдаа холбоотой ажиллаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор Баялаг бүтээгчдийн төлөөллүүдтэй уулзаж эхэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяаж хэрэгжиж эхэлсэн нь тус салбарын ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлж байгааг үйлдвэр эрхлэгчид хэлж байв. “Бурамхан” хатуу чихрийн үйлдвэрийн хувьд хэрэглэгчдээ  хадгалалтын уртасгагч, тогтворжуулагч, химийн бодисгүй, цардуулгүй, 100 хувь байгалийн гаралтай олон төрлийн жимсний охьтой бүтээгдэхүүнээр хангаж байна. Мөн импортыг орлож, жил бүр зарцуулдаг 18 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх зорилго тавин ажиллаж байна гэлээ.

Эко модон тавиур үйлдвэрлэгч Б.Батзориг нь хүний эрүүл мэндэд тустай эко модоор хоолны таваг, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг бөгөөд иргэд хуванцар саваас татгалзан тус бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болжээ.


ЕБС-ийн бага ангийн сурагчид үдийн хоолоо стандартын шаардлага хангасан ширээ сандал дээр идэх нь тэдний өсөлт хөгжил, эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг. Нийт “үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийн 40 орчим хувь зөвхөн сургууль дээрээ халуун хоол иддэг гэх судалгаа бий. Тиймээс сурагчдыг стандартын шаардлага хангасан ширээ сандлаар хангах ажилд “ОББТМ” компани чухал байр суурь эзэлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрүүдтэй танилцах үеэрээ “эх орны хөгжлийн хөдөлгүүр бол баялаг бүтээгчид юм. Цаашид бид хоорондоо өрсөлдөх бус хамтарч ажиллан, дэлхийн зах зээлд байр суурь эзлэхийг зорих ёстой. Эдгээр хүмүүсийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд онцгой анхаарч ажиллана” гэж хэллээ.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-нд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос зохион байгуулах “ЖДҮҮ эрхлэгчдийн нэгдсэн форум-2022” үйл ажиллагаа нь УИХ-ын даргын ивээл дор болох юм.

Сэтгүүлч: Б.Урантуяа
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?