• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ГИШҮҮД AMAZON ДЭЭР ХУДАЛДАА ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

  • event
  • 2022-09-06 03:00:00
  • 1213
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Сэржмядаг, хувиараа бизнес эрхлэгч, интернэт худалдааны брэнд хөгжүүлэлтийн сургагч багш Б.Дагиймааг хүлээн авч уулзан гишүүнээр элсүүллээ.
Монгол улс 2021 оны тавдугаар сард Amazon.com сайтад албан ёсоор худалдаа хийх зөвшөөрөлтэй болсон нь Монголын баялаг бүтээгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжийг нэмсэн юм.
Б.Дагиймаа 2011 оноос хойш дотоодын банк, санхүүгийн байгууллага болон групп компаниудад бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр ажилласан. Харин сүүлийн жилүүдэд цар тахлаас үүдэлтэй цахим шилжилтийг өөрийн хувийн амьдрал, карьертайгаа хослуулж энэ чиглэлээр албан ёсны сургалтад хамрагдаж гадны IT компанид зайнаас ажиллаж багагүй туршлагыг хуримтлуулжээ. Энэ хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага дээрээ үндэслэн интернэт худалдааны брэнд хөгжүүлэлтийн сургалтын хөтөлбөрийг гаргасан байна. Тэр дундаа сар бүр 3 тэрбумаас дээш хэрэглэгчийн хандалттай Amazon.com сайтад худалдаа хийх боломжийг судалж бараа, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломжтой үндэсний үйлдвэрлэгчдэд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцах бизнес менторшип хөтөлбөрийг боловсруулаад байна.
Amazon.com сайтад 2020 оны байдлаар нийт хийгдсэн худалдааны 55 хувийг жижиг, дунд бизнесийн салбарынхан эзэлжээ. Үүнээс үзэхэд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид тус талбарт орж худалдаа хийх бүрэн боломж байгааг тэрээр онцолсон юм.
Б.Дагиймаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үйл ажиллагааг дэмжиж буйгаа холбооны гүйцэтгэх захиралд илэрхийлж, цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр санал солилцсон юм.
Amazon.com сайтад 2.4 сая бизнес эрхлэгч бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээр бизнес эрхлэгч 2020 оны байдлаар 3,5 тэрбум давсан долларын борлуулалт хийсэн дүн мэдээ байна.
Б.Дагиймаа дараагийн удаад "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зориулж бизнес хөгжүүлэлтийн мэдээлэл өгөх зорилготой уулзалт, сургалтыг зохион байгуулахаар холбооны гүйцэтгэх захирал Б.Сэржмядагтай ярилцаж тохирлоо.
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?