• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР "ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО

  • event
  • 2022-08-24 17:00:00
  • 934
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулганд нийслэл, 21 аймгийн төлөөлөгчид, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй оролцогч оролцох юм.

Чуулганаар эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, олон улсын туршлагыг хөндөн ярилцахаас гадна Эдийн засаг дах эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх нь, Жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх нь, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудлууд, Цахим эдийн засаг, эмэгтэйчүүдийн оролцоо, Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Үндэсний чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар:

  • - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар;
  • - Монголын эмэгтэйчүүдийн холбоо;
  • - Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо;
  • - МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл;
  • - Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо;
  • - Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо
  • - Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны хүрээлэн;
  • - Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо;
  • - Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо;
  • - Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо;
  • - Монголын технологи, шинжлэх ухааны эмэгтэйчүүдийн холбоо оролцож байна.

Энэхүү үндэсний чуулганыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын 24-нд мөн зохион байгуулсан бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох чиглэлээр саналуудаа урьдчилан тодорхойлсон байна.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?