“Баялаг бүтээгч” нэвтрүүлэг
Зочин: “Хөвчийн Жонон” компанийн үүсгэн байгуулагч Ч.Амгалан болон гэргий Б.Дэлгэрмөрөн
-Түгээгч борлуулагчаас захирал хүртэл-
Ч.Амгалан захирлын хувьд хүнсий технологич эхнэртэйгээ тухайн салбарт ажиллаж эхлэхдээ крем зуурагчаас эхлээд түгээгч, борлуулагч гээд бүхнийг хийсэн. Анх түрдэг усны тэрэг дээр талхаа зөөж борлуулсаар тэрэг нь унадаг дугуй болж сайжирч байсан гэх. Тухайн үеийн орос маслоор бялуу хийж зардаг байхдаа суганыхаа булчирхайг цочтол зуурдаг байсан хөгжилтэй түүхээ “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн багийнхантай хуваалцсан юм.
-"Жонон" Брэнд талхны амжилт бол талх бүтээх нууц жор-
“Жонон” брэнд талхны алдартай болсон шалтгаан гэвэл талхны шинэ жор технологи гэдгийг зохион бүтээгч Б.Дэлгэрмөрөн онцолж байлаа. “Жонон” буриад талхыг орос хлебний технологийг уламжлалт Буриад талхны технологитой хослуулж үргэлж тасалдахгүй шингэн талхны хөрөнгөөр үйлдвэрлэдэг аж. Энэ тусгай жор бол “Жонон” буриад талхны 25 жил алдартай брэнд болсны нууц ажээ.
-Залуучууд байгаа боломжоо ашиглаж үйлдвэрлэ-
Энэ удаагийн “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн зочид Хан Хэнтий нутгийн баялаг бүтээгчид Ж.Амгалан, Б.Дэлгэрмөрөн нар “Аливаа хийж буй ажилдаа дурла. Тэгвэл үр дүн заавал ирнэ”, “Санаа зөв бол Заяа зөв” гэдэг үгийг ажил хэрэг болон амьдралдаа гол чиглэлээ болгож явдаг. Залуучуудыг үйлдвэрлэл үйлчилгээг байгаа боломждоо тааруулж хийх хэрэгтэй. Жишээ нь айл болгон хашаагаа үйлдвэрлэлийн обьект болох боломжтой гэдгийг Хан Хэнтий нутгийн баялаг бүтээгч Ж.Амгалан онцолж байлаа.
Хан Хэнтий нутгийн брэнд “Жонон” талхны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, “Хөвчийн Жонон” ХХК-ийн захирал Ч.Амгалан гэргий Б.Дэлгэрмөрөн нарын оролцсон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг тун удахгүй ETV болон Масс тв-ээр хүлээн авч үзээрэй.
Зочин: “Хөвчийн Жонон” компанийн үүсгэн байгуулагч Ч.Амгалан болон гэргий Б.Дэлгэрмөрөн
-“Жонон” буриад талхыг Хэнтийд ирсэн төдийгүй холоос хүмүүс захиж авдаг-
Хэнтий аймгийн тодотголтой брэнд бүтээгдэхүүнүүдээс талх, цөцгийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл нутгийн брэнд “Жонон” буриад талхыг Хэнтийд ирсэн төдийгүй холоос хүмүүс захиж авдаг болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна. 1997 онд үүсгэн байгуулагдсан Хэнтий аймгийн “Хөвчийн Жонон” компани нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон буриад талхыг тасралтгүй 25 жил үйлдвэрлэж байна. Өрхийн үйлдвэрлэлээс эхэлсэн бизнес өргөжиж одоогоор 50 гаруй хүнийг ажлын байраар хангасан компани болжээ. Энэ компанийн үүсгэн байгуулагчид Хэнтий нутгийн уугуул баялаг бүтээгч Ч.Амгалан, түүний гэргий Б.Дэлгэрмөрөн нар 10 жилийн ширээнээс амьдралаа холбож 3 хүүхэд, ач зээ нийлсэн өнөр олуулаа болж өнөөдөр төрөлх Хэнтий нутагтаа үйлдвэрлэл эрхэлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж явна.-Өрхийн үйлдвэрлэлээс нутгийн брэндийг бүтээсэн түүх “Хөвчийн Жонон”-
Ч.Амгалан захирал гидро-инженер мэргэжилтэй бол гэргий Б.Дэлгэрмөрөн тухайн үеийн ЗХУ одоогийн ОХУ-ын Краснодар хотод хүнс, талх чихэр, нарийн боовны инженер технологич мэргэжлээр сурч 1987 төгсөж Хэнтий нутагтаа ирээд хүнсний үйлдвэрээс ажлын гараагаа эхэлжээ. Тухайн үед нийслэлд байх одоогийн томоохон хүнсний үйлдвэрт ажиллах хуваарь байсан ч өөрийн хүсэлтээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотдоо одоогийн Чингис хотод ирж ажилласан нь түүний төрөлх нутагтаа хийж бүтээх, хөгжүүлэх сэтгэл тээж явдгийн илрэл болж өнөөдөр тэр үйл хэргээ гүйцэтгэж яваа баялаг бүтээгч болжээ. Энэ хүртэлх хугацаанд брэндийн түүхийг ханьтайгаа хамтдаа бичилцэж өрхийн үйлдвэрлэлээс нутгийн брэндийг бүтээжээ.-Бага хүүтэй нь чацуу “Жонон” буриад талх -
Ч.Амгалангийнх ам бүл тавуулаа. Том хүү А.Боргил барилгын инженер мэргэжилтэй, дунд охин А.Батзаяа эдийн засагч мэргэжилтэй, Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн, бага хүү А.Билгүүн СЭЗИС-ийг төгсжээ. Хүүхдүүд нь бүгд өрх тусгаарлаж хувийн бизнесээ хийж байна. “Жонон” брэндийг бүтээгчид тэртээ 1997 онд бага хүүгээ төрсөн жил өрхийн үйлдвэрлэлээ эхэлж хүүхдийнхээ тэрэгний дор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох үзэмтэй кекс нарийн боовоо өрж гадуур явж борлуулдаг байсан сонирхолтой түүхээ “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн үеэр хуваалцсан юм. -5 кг гурилаар хийж эхэлсэн өрхийн үйлдвэрлэл 50 гаруй хүнийг ажлын байраар хангасан үйлдвэр болжээ-
“Жонон” талхны үйлдвэрт 4-5 төрлийн талх, 10 гаруй төрлийн нарийн боовыг үйлдвэрлэж Хэнтий аймгийн талх нарийн боовны тодорхой хувийг хангаж байна. Зөвхөн “Жонон” буриад талх гэхэд Чингис хотын талхны нийлүүлэлтийн 50-60 хувийг эзэлдэг. Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн захын сумдаас “Жонон” талхыг захиалж авдаг байна. Анх 5 кг гурилаар хийж эхэлж өдөр өдрөөр түүхий эдийн хэмжээ нэмэгдэж ажиллах хүн хүчээ нэмсээр өнөөдөр гурван ээлжээр тасралтгүй 24 цаг ажилладаг “Жонон” буриад талхны үйлдвэр бий болжээ. Өрхийн үйлдвэрлэл явуулдаг байхдаа өдөрт 100-150 талх үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 2000 гаруй талх, нарийн боов үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.-Түгээгч борлуулагчаас захирал хүртэл-
-"Жонон" Брэнд талхны амжилт бол талх бүтээх нууц жор-
“Жонон” брэнд талхны алдартай болсон шалтгаан гэвэл талхны шинэ жор технологи гэдгийг зохион бүтээгч Б.Дэлгэрмөрөн онцолж байлаа. “Жонон” буриад талхыг орос хлебний технологийг уламжлалт Буриад талхны технологитой хослуулж үргэлж тасалдахгүй шингэн талхны хөрөнгөөр үйлдвэрлэдэг аж. Энэ тусгай жор бол “Жонон” буриад талхны 25 жил алдартай брэнд болсны нууц ажээ.
-Залуучууд байгаа боломжоо ашиглаж үйлдвэрлэ-
Хан Хэнтий нутгийн брэнд “Жонон” талхны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, “Хөвчийн Жонон” ХХК-ийн захирал Ч.Амгалан гэргий Б.Дэлгэрмөрөн нарын оролцсон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг тун удахгүй ETV болон Масс тв-ээр хүлээн авч үзээрэй.