Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын бодлого, зохицуулалтыг Үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд “Хүнсний хангамж, аюулгүй байдал- хүнс үйлдвэрлэл” зөвлөгөөн Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ:
-“ Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.
Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа. Нөгөө талаар манай улсад алдаж үл болох шинэ боломж нээгдэж байхыг үгүйсгэхгүй.
Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.
Бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл юм. Монголчууд бид энэ зах зээл рүү гарах ёстой. Ингэж чадвал бид амжилт олно.
Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү монголчууд бид гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.
Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой.
Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна.
Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын сүүгээр боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Аль юм болгон бид айлаас гуйж амьдрах вэ...” гэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй хүнсний хувьсгалыг хүнс үйлдвэрлэгчид түүчээлэн дэмжиж ажиллах шаардлагатай байгааг өнөөдрийн зөвлөгөөнд онцоллоо. Манай улсад 1900 гаруй хүнс боловсруулах үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Монгол Улс 291.5 сая ам.долларын 16 гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг 2021 онд импортлосон ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 25,8%-иар өссөн байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлын 2021 оны түвшинг 2010 онтой харьцуулахад гурил 30%, гурилан бүтээгдэхүүн 9%, төмс 5%, цөцгийн тос 0.6%-иар тус тус буурч, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, саахар, чихрийн зүйл, загасны мах, хүнсний ногоо 38.4-100% хамааралтай хэвээр байна.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд “Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой” гэсэн шаардлага тавьж байна. Мөн ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм.
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хүнсчдэд зориулж 3%-ийн нэн хөнгөлөлттэй хүүтэй, 2 жилийн хугацаатай 550,0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Мөн импортын хамаарал өндөртэй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, өвөл, хаврын улиралд үйлдвэрт нийлүүлсэн 19,2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шат дараалалтай шийдээд эхэлжээ.
“Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, хариуцлагыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг 5 жилийн хугацаанд цогцоор нь дэмжих 5 үндсэн зорилтыг дэвшүүлэн, Монгол Улсын Их Хурлаар тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Хэрэгжилтийг тэргүүн ээлжинд хангах шаардлагатай арга хэмжээг дурвал,

- Хүнсний хангамж, аюулгүй байдалд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл учраад байгаа өнөөгийн нөхцөлд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн баримт бичигт цогцоор нь үнэлгээ хийж, “Нэг эрүүл мэнд” зарчмыг баримтлан хүнсний сүлжээний үе шат бүрт салбаруудын оролцоог нарийн тодорхойлох, төрийн байгууллагын чиг үүргийн давхцал хийдлийг арилгаж, ил тод, үр ашигтай, зардал бага хяналт, баталгаажуулалтын тогтолцоог Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн бүрдүүлж, хөдөө аж ахуйн багц хуулийн дор зангидах,
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр аюулгүй байдлын үндсэн шаардлага болох зохистой дадлыг хэвшүүлсэн эсэхэд тавих төрийн хөндлөнгийн хяналтыг чангатгах, шаардлага хангаагүй тохиодолд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах,
- Зохистой дадал, HACCP (Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн аюулгүй байдлын хяналт)-ын тогтолцоо, чанарын удирдлагын менемжент нэвтрүүлсэн, бүтээгдэхүүн экспортлож буй аж ахуйн нэгжийг хүнс, хөдөө аж ахуйн урамшуулалд нэн тэргүүнд, давуу эрхтэй хамруулах, хүнсний аюулгй байдлын шаардлага хангасан түвшинтэй уялдуулж урамшууллыг ялгавартай тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэх,
- Хүнсний салбарт know how, инноваци нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лавлагаа лабораторийг хөгжүүлэх зорилгоор “Хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээгдэхүүн хөгжлийн төв”-ийг одоо үйл ажиллагаа явуулж буй төсвийн хөрөнгөөр байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгааны төв”, ШУТИС-ийн дэргэдэх хүнсний лаборатори, МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай уялдуулж, нэгтгэж байгуулах,
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоог шинэчлэх, чадавхижуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх эхний алхмыг авч хэрэгжүүлэх,
- “Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г олон улсын жишгийн дагуу шинэчлэн, сайжруулах, хоол хүнснээс шалтгаалсан олон нийтийг хамарсан хордлого, халдварын үед шуурхай арга хэмжээ авах , Хүнсний хууль эрх зүйн хороо болон INFОSAN-тай хамтран ажиллах бүтцийг бий болгож, идэвхтэй хамтран ажиллах,
- Хөдөө аж ахуйн цахим нэгдсэн системийг бүрдүүлэх, цахим шилжилтийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих ажиллагаатай нягт уялдуулах,