• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ҮЙЛДВЭРЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧИД НЭГ ӨДӨР СПОРТООР АМЬСГАЛЛАА

  • event
  • 2022-05-31 09:31:00
  • 999
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

-Эрүүл монгол хүн баялаг бүтээнэ-

   2022 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос санаачлан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийнхээ дунд спортын анхдугаар наадмыг “Эрүүл монгол хүн баялаг бүтээнэ” уриан дор зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

Спорт наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Мон торгон дэл” ХХК, “Дулам” брэнд ажиллаж баялаг бүтээгчдийг нэг өдөр спортоор амьсгалууллаа.

 

“Баялаг бүтээгч” анхдугаар спорт наадамд 20 орчим үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд 300 гаруй ажилтан албан хаагч тэдний хөгжөөн дэмжигч хамт олон оролцож нэг өдрийг спортын эв нэгдэл, халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлсэн юм. 

-"Баялаг бүтээгч" спорт наадмын шилжин явах цомын эзнээр "Талх чихэр"  ХК тодорлоо-

   Сагсан бөмбөг, ширээний теннисийн төрөлд баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүд өрсөлдөж багийн дүнгээр “Талх чихэр” ХК “Баялаг бүтээгч” спортын шилжин явах цомын эзэн боллоо.

Спорт наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн алтан медалийг “Талх чихэр” ХК, мөнгөн медалийг “Ноён пицца”, хүрэл медалийг “Мон торгон дэл” компанийн баг, хамт олон хүртлээ.

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медалийг “Мон торгон дэл” ХХК, мөнгөн медалийг “Талх чихэр” ХК, хүрэл медалийг “1900-1950” мэдээллийн лавлахын баг, хамт олон хүртлээ.

Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор “Ноён пицца” компанийн Б.Энхтулга, шилдэг эмэгтэй тоглогчоор “Мон торгон дэл” компанийн С.Долгорсүрэн нар тодорлоо.

Ширээний теннисийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт “Талх чихэр” ХК, хоёрдугаар байрт “Авто дип гараж” ХХК, гуравдугаар байрт “Дөрвөн өлзий” ХХК Видан брэндийн тамирчид шалгарсан юм. 

Эмэгтэй ширээний теннисийн төрөлд нэгдүгээр байрыг  “Ноён пицца”, хоёрдугаар байрыг “Талх чихэр” ХК, гуравдугаар байрыг “Протейн” ХХК-ийн тамирчид тус тус хүртлээ. 

Тэмцээний нээлт дээр “Монголын спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбоо”-ны дэргэдэх "POWER LIGHT", "LIGHT CHEER" багууд үзүүлэн тоглолт хийлээ. Мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжмийн хамтлаг нийт баг хамт олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Мөн спорт наадмын үеэр хөгжөөн дэмжигч, үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулж шагнал гардуулсан юм.

Өнгөрсөн хоёр жил цар тахлын хатуу хөл хорионд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тэр дундаа спорт арга хэмжээ зохион байгуулагдаагүй байсан. Тэгвэл “Баялаг бүтээгч” спорт наадам үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг нэгтгэж тэдний хүлээлтэд хүрч амжилттай зохион байгуулагдсанд оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын талархлыг хүртлээ.

-Баялаг бүтээгчид спорт наадамтай боллоо-

   Орон даяар 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй Монголын “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг сурталчилж иргэд, олон нийт, төр засгийн шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэж ирсэн билээ.

Цаашид “Баялаг бүтээгч” спорт наадам үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн дунд уламжлал болон жил бүр зохион байгуулагдах юм. Ингэхдээ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 21 аймаг 330 сумын  гишүүн, дэмжигч аж ахуйн нэгж байгууллага, төлөөллийг хамруулж спортын их наадам болох бөгөөд волейбол, оюун спорт шатрын төрлөөр ирэх намар зохион байгуулагдана гэдгийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос төлөвлөж байгааг онцоллоо.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажиллах хүчний 70 гаруй хувийг бүрдүүлдэг үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, ажил олгогчид маань ийнхүү нэг дор цуглаж хурд хүч, авьяас чадвараар өрсөлдөж хамтдаа нэг өдрийг өнгөрүүллээ.

Эрүүл монгол хүн баялаг бүтээнэ,

Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая!

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?