Монгол Улсад ардчилал бий болж, Үндсэн хуулиндаа тусгаснаас хойш 30 гаруй жил өнгөрөөд байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой нийгэмд амьдрана гэдэг маш том аз завшаан. Энэ боломжийг ашиглаж бид байсан зүйлээ хөгжүүлж, байхгүй зүйлээ бий болгох ёстой. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилд бид байсан хэдэн үйлдвэрлэлээ үгүй хийж орхисон нь хамгийн том алдаа гэж мэргэжлийнхэн шүүмжилдэг. Дэлхий нийтээрээ үйлдвэрлэлээ хөгжүүлж, улс орныхоо эдийн засгийг сэргээж эхлэх яг тэр үед бид эсрэгээрээ үгүй хийчихсэн. Үр дагаварт нь Монгол Улс нийт хэрэглээнийхээ 95 хувийг импортоор авч, дотооддоо зөвхөн мах, гурил, төмсний хэрэгцээгээ л дөнгөн данган хангаж байна.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2015 онд байгуулагдсан цагаасаа эхлэн дээрх асуудлыг хөндөж, ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар тус холбоо 100 мянга гаруй гишүүнтэй болж өргөжин тэлээд байна. Ялангуяа цар тахлын үед олон ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж хөл дээр нь босгосон нь монголын ард түмнээс сайшаал хүртсэн юм. Тэдэнд баялаг бүтээгчдээ дэмжин очоогүй газар, хөдөлмөрлөөгүй өдөр байхгүй. ЖДҮҮ бол улс орны хөгжлийн тулгуур гэдгийг ард түмэнд төдийгүй төр засагт хүргэх нь тус холбооны гол зорилго.
Тэгвэл 2022.05.13-нд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ч.Даваабаярыг хүлээн авч уулзлаа. Энэ нь сүүлийн 30 жилд, мөн холбоо байгуулагдсанаас хойшхи 7 жилийн хугацаанд баялаг бүтээгчдийн үнэ цэнийг төрийн тэргүүн чухалчилж,төлөөллийг нь хүлээн авч уулзсан анхны тохиолдол юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын гол цөм болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд холбооны зорилго, үйл ажиллагаа нэгдэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархан, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Төрийн тэргүүний санаачилсан үйлс бүхэн баялаг бүтээгчидтэй уялдаж байдаг. Тухайлбал орон даяар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд олон мянган ажлын байр бий болж, тус салбарын баялаг бүтээгчид нэмэгдэж байна. Иймд тус салбарт баялаг бүтээдэг хэд хэдэн хүнийг “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтээ онцолсон нь олон хүнд мод тарих сэдлийг өгч,үр дүнд хүрсэн. Үүний адил түүний шинээр санаачилсан “Хүнсний хангамж,аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн буюу “Хүнсний хувьсгал”-ыг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” дэмжиж ажиллана гэдгийг холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр онцолсон юм.