• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, БАНКУУД ЗЭЭЛ СУДАЛСНЫ НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛ АВАХЫГ ЗОГСООХЫГ ШААРДЛАА

  • event
  • 2022-05-13 01:32:00
  • 864
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад:

“Арилжааны банкны үндсэн үйл ажиллагааны нэг болох зээл олголтын үйлчилгээг үзүүлсныхээ төлөө зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгааг Монголын баялаг бүтээгчид эсэргүүцэж байна. Дээрх үйлдэл нь цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийн үед аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд санхүүгийн дарамт учруулж байгаагаас гадна Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа юм. Монголын арилжааны банкуудын хүү харьцангуй өндөр, тэр хэмжээгээр хүүгийн орлого олдог байж иргэдээс нэг хувийн шимтгэл авах нь буруу гэж үзэж байна.

Арилжааны банкны дээрх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг ч арилжааны банкууд одоог хүртэл нэг хувийн шимтгэл авсаар байна.

Арилжааны банкууд зээл судалсны нэг хувийн шимтгэл авах нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 19-ний 203 дугаар журмын дагуу үндэслэлтэй гэж тайлбарлаж байгааг эсэргүүцэж байна. Учир нь арилжааны банкууд зөвхөн хуульд заасан хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Холбогдох хуулиудад шимтгэл авах тухай заасан зүйл байхгүй. Иймээс Монголбанкны ерөнхийлөгчийн журмыг үндэслэн  шимтгэл авах нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Төв банкны тухай хуулийн тавдугаар зүйлд зааснаар Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн, банкуудаар үйлчлүүлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой байдаг. Энэ хүрээнд Монголбанк дээр дурдсан журмын заалтыг хүчингүй болгож иргэдээс нэг хувийн шимтгэл авахыг зогсоохыг шаардаж байна. “ гэжээ.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?