• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ХОНИНЫ НООСООР ОЛНЫГ ДУЛААЦУУЛСАН "ХАЛИУН БУЛАГ"-ИЙНХАН

  • event
  • 2015-03-24 18:15:00
  • 1347
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах “Халиун булаг” сүлжмэлийн цехийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус  сүлжмэлийн цех нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хонины ноосоор 30-40 төрлийн бэлэн хувцас үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Үүсгэн байгуулагч Г.Байгальмаа нь 1992-2000 онд Улаанбаатар хотын “Говь” ХХК-д сүлжигчээр ажиллаж байгаад компани нь хувьд гарснаар өөрсдийн гэсэн өрхийн бизнесээ эхлүүлэхээр сэтгэл шулууджээ.

Хонины ноосоор 30-40 төрлийн бэлэн хувцас үйлдвэрлэж зэх зээлд нийлүүлж байна

Тэрбээр анх нөхөртэйгээ таван ханатай гэрт үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол удалгүй Говь-Алтай аймагт шилжин ирж өнөөдрийг хүртэл сарын 150 мянгаар ажлын байр түрээслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Анх тэд таван ханатай гэрт үйлдвэрлэлээ эхлүүлж байжээ


 

  

Г.Байгальмаа багаасаа л загвар зохион бүтээх сонирхолтой байсан нь өрхийн бизнес эрхлэхэд дөхөм болсон нь лавтай. Тэрбээр цаашид аймгийнхаа хөдөлмөрийн хэлтсээс зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, олон хүнийг ажлын байраар хангаж, шинэ загварын бэлэн хувцас үйлдвэрлэх зорилготой. Тиймээс тэрбээр ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр иргэдийг сургаж ажилд авдаг ч тууштай ажиллах хүн олдохгүй өнөөдрийг хүрснээ нуусангүй.    

Тэрбээр иргэдийг сургаж ажилд авдаг ч тууштаа ажиллах хүн олдохгүй өнөөдрийг хүрснээ нуусангүй

Тэд анх сүлжмэлийн цехээ байгуулахаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас арван сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ эхэлж байсан ба шаргуу  хөдөлмөрлөсний эцэст өнөөдөр зээлээ бүрэн төлжээ.

Шаргуй хөдөлмөрлөсний эцэст өнөөдөр зээлээ бүрэн төлжээ

Г.Байгальмаа өмнө нь хонь тэмээний ноос, ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан ч борлуулалт муу байсан учир хонины ноосоор дагнаж бэлэн хувцас хийхээр шийджээ. Учир нь хонины ноосон бүтээгдэхүүн нь бусад малын ноосоор хийсэн хувцсыг бодвол эдэлгээ урт, өртөг бага, арчилгаа шаардагддаггүй байна.  “Халиун булаг” сүлжмэлийн цехийнхэн хонины ноосон дээл, эрэгтэй эмэгтэй цамц, даашинз, богино өмд болон хүүхдийн бүх төрлийн хувцас үйлдвэрлэдэг юм.

Тэд бүтээгдэхүүнээ аймагтаа боруулахын зэрэгцээ Завхан аймаг руу нийлүүлдэг байна. Түүнчлэн Ховд аймагт зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцож олон шагнал урамшуулалыг хүртжээ. Үйлдвэрлэлийн оргил үе нь аравдугаар сараас хоёрдугаар сарын хооронд байдаг бол үлдсэн хугацаанд нь гэр бүлийн хоёр сул зогсолт хийж, цаг хугацаа алдалгүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байдаг аж.

  
 

Г.Байгальмаа хэлэхдээ “Хэрэв үйлдвэрлэлээ өргөжүүлэн, ажиллах хүчээ нэмэгдүүлбэл нийслэл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлнэ” гэлээ. Түүний энэхүү зорилго биелэлээ олбол хонины ноосон бүтээгдэхүүнээ нийслэл рүү төдийгүй гадаад руу экспортлох цаг удахгүй ирэх нь гарцаагүй.

Хэрэв үйлдвэрлэлээ өргөжүүлэн, ажиллах хүчээ нэмэгдүүлбэл нийслэл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлнэ


 

 

Говь-Алтай, Есөнбулаг сум,"Халиун булаг" сүлжмэлийн цех

Холбоо барих: Н.Эрхэмбаяр 98-86-11-27

                           Г.Байгальмаа 96-00-11-27

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?