Нэг хэсэг хүмүүсийг мэдээллээр хангах гол зэвсэг байсан радио фм-үүдийн цөөхөн хэсэг нь сонсогчдоо хадгалж үлдсэн. Бусад улсад цаг үеээ даган энэ салбарт олон өөрчлөлт гарсан. Тухайлбал АНУ бол радио фм хамгийн өндөр түвшинд хөгжсөн улс юм. Энэ улсад ямар уран бүтээлчийг олны танил болгохыг фм-үүд шийддэг. Мөн шоу бизнес өндөр хөгжсөн БНСУ-д радио нэвтрүүлгүүд алдартай байдаг. Монгол улс эдгээр улсын түвшинд хүрэхэд маш их хичээл зүтгэл, цаг хугацаа орно.
Тэгвэл 16 жилийн түүхтэй 99.7 фм-ийн захирал О.Цацрал чадварлаг баг бүрэлдэхүүнтэйгээр дижитал хувьсгалыг манлайлах гэж байна.
Монгол улсын хэмжээнд нийт 67 радио долгион эфирээ цацдаг бөгөөд Монголын ФМ Радиогийн Нэгдсэн Холбооны тэргүүнээр Их Монгол Радио-99.7-ийн захирал О.Цацрал сонгогдсон юм. Тэрээр 20 гаруй жилийн хугацаанд Радиогийн салбарт ажиллаж байгаа бөгөөд АНУ-д Радио телевизийн кино продсер, Бизнесийн удирдлагаар мастераа хамгаалсан байна.
Их Монгол Радио-99.7-ийн хамт олон тун удахгүй шинэ контентуудаа сонсогч болон үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Ингэхдээ дэлхийн хөгжингүй орнуудын сайн жишгийг шингээж өөрсдийн онцлогтоо тохируулан хийхээрээ онцлог юм.