Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг зарлалаа. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхаарах юм байна.