ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ үргэлжилж байна.
Уг форум нь ЖДҮҮ эрхлэгчдэд нэн тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах мөн Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой билээ.
АНХДУГААР ФОРУМ-д Төрийн арван байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байгаа бол ФОРУМ-ыг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн юм. Тэрээр форумаар хэлэлцсэн асуудлыг Шадар сайдын хувьд төрийн бодлого шийдвэрт тусгахад нээлттэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ-д УИХ-ын гишүүн Х.Булгантуяа зөвшөөрлийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хүргэсэн бол, ЖДҮ-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар ЖДҮ-ийн газрын зээл төслийн ахлах мэргэжилтэн Энхтөр, төрийн худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Цэрэнсамбуу, Стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь сэдвээр Стандарт хэмжил зүйн газрын дарга Билгүүн нар илтгэл тавилаа.
ШУУД ҮЗЭХ