• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХАД МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТАРНА

  • event
  • 2021-12-28 15:15:00
  • 772
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн удирдлагуудыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
 
Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх үүднээс 120 орчим бизнес эрхлэгчдийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл нэгдэн тус зөвлөлийг байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй бодит саналуудаа Шадар сайдад уламжлав. Тухайлбал, Худалдааны салбарын бие даасан хуультай болох, гаалийн татварын тарифын зохицуулалтыг хийх, үндэсний үйлдвэрүүдийн борлуулалтыг дэмжих үүднээс төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг 16 асуудлыг санал болгосон юм.
 
Цар тахлын хүнд нөхцөл байдалд төр, хувийн хэвшил хамтарч ажилласнаар бизнесүүдийг дэмжих, улмаар эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой учраас бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртал, олон төрлийн зөвшөөрөл, бичиг баримт, тусгай лиценз нэхдэг, хяналт шалгалт нэртэй дарамт цөөнгүй байдгийг өөрчлөх цаг нь болсон гэдгийг талууд онцолж байлаа. Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн хувьд энэ талын хууль эрх зүйн орчинг сайжруулах, төрийн байгууллагуудын хяналт, шалгалтын давхардлыг арилгуулах, хуульд заагаагүй тусгай зөвшөөрөл, төлбөр хураамж авч буй асуудлыг багасгахын төлөө нэгдэн дуу хоолойгоо төр, засагт хүргэж эхлээд байна.
 
 
Тухайлбал, он гарангуут УИХ-аар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд өөрсдийн байр суурь, саналаа хүргүүлэх хүсэлтэй байгаагаа зөвлөлийн удирдлагууд хөндсөнийг Шадар сайд дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
 
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Иймд мэргэжлийн холбоодтойгоо хамтарч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зүгээр нэг уриа лоозон төдий бус, бодит ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах болно. Холбооны эрх зүйн байдлын тухай хуульд Та бүхний санал хүсэлтийг тусгахад анхаарч, хуулийн төслийн Ажлын хэсэгт оруулах талаар холбогдох хүмүүст чиглэл өгнө” хэмээн хэллээ.
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?