• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

ИРЭХ ОНД 3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН 717 ТЕНДЕР ЦАХИМААР ЗАРЛАГДАНА

  • event
  • 2021-12-04 11:40:00
  • 917
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Төрийн худалдан авалт-2022” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн өмчийн худалдан авах ажиллагааны нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. 
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газар 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэхээр байна” гээд цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг тодотгосон юм.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Нийт 717 төсөл арга хэмжээ хэмжээ хэрэгжүүлэхээс 543 барилга байгууламж, их засварын ажил, тоног төхөөрөмжийн 149 тендер зарлагдахаар байна.
Эдгээрийн шалгаруулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор зохион байгуулах бөгөөд бүх ажиллагааг цахимаар явуулах аж. Үүнтэй холбогдуулан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэв. Одоогоор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа бөгөөд илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна.Түүнчлэн 2022 онд тендер зарлахдаа бичиг баримтуудыг нотариатаар батлуулахыг шаардахгүй, шалгарсан компанийн мэдээлэлтэй оролцогч байгууллагууд нээлттэй танилцахаар зохион байгуулна гэдгийг онцлов.
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?