Сүүлийн жилүүдэд жижиглэн худалдаа эрхлэгчид орлогынхоо 50-60 хувийг алдсан. Үүнд зөвхөн цар тахал гэлтгүй олон хүчин зүйл нөлөөлжээ. Эдгээр асуудлаа шийдвэр гаргагчдад уламжилж, ирээдүйд хийх ажилд нь тусгуулахаар жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ, НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нартай уулзалт хийлээ.
Манай улс дотооддоо ковид19 цар тахал алдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ нь бизнес эрхлэгчдэд тэр тусмаа жижиглэн худалдаа эрхлэгчдэд хүндээр нөлөөлж байна. Гэвч тэдэнд цар тахлаас илүү холбогдох албан тушаалтнуудын буруу шийдвэр асуудал болдог гэлээ. Тухайлбал НӨАТ-ын асуудал энэ салбарынханд хамгийн их дарамт болдог байна.
Өнөөдрийн уулзалтаар бас нэг хөндөгдсөн асуудал нь дунд сургуулийн хүүхдүүдэд электрон тамхи худалдаалж байгаа тухай юм. Электрон тамхи нь энгийн тамхинаас ч илүү хор уршигтай байдаг. Гэтэл хууль эрх зүйн орчинд зохицуулалт хийж өгөөгүйгээс болж хүүхдүүд хүссэн үедээ гангараа болгон хэрэглэж байна. Тиймээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ худалдаа эрхлэгчдээс хүүхдүүдэд мөн сургуулийн ойролцоо газар электрон тамхи худалдахгүй байхыг хүслээ.
Уулзалтад ирсэн зочдын ярианаас хүргэж байна.
ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ЭЛЕКТРОН ТАМХИ БИТГИЙ ЗАРААЧ
Өнөөдрийн байдлаар худалдаа эрхлэгчидтэй хамааралтай хэд хэдэн хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг яригдаж байна. Ялангуяа Нийслэлийн худалдаа үйлчилгээний журамд өөрчлөлт орох гэж байна. Энэ болгон дээр худалдаа эрхлэгчид өөрсдийнхөө санааг тусгаж батлуулах ёстой. Ингэхгүйгээр шууд тодорхой албан тушаалтнууд өөрсдийн шийдвэрээр баталчихдаг. Энэ нь буцаад хөрсөн дээрээ буудаггүй. Энэхүү уулзалтад ирсэн гол зорилго нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзан санал бодлыг нь сонсож, цаашдын үйл ажиллагаандаа чиглэл болгох юм. Өнөөдөр хамгийн их яригдсан асуудал нь НӨАТ-ын тэгш үйлчилгээ болон электрон тамхи худалдаалахтай холбоотой зүйлүүд байлаа. Бидний зүгээс худалдаа эрхлэгчдээсээ хүүхдүүдэд электрон тамхи, газ гэх мэт зүйлүүдийг битгий худалдаач гэж хүсэж байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан 2021.06.15-ны өдрийн тушаал батлагдах гэж байгаа. Тус тушаалаар зарим бүтээгдэхүүнийг сургуулийн ойр орчимд худалдахыг хориглосон. Үүнд электрон тамхи, газ хоёр заавал багтах ёстой. Тиймээс Эрүүл мэндийн яам руу албан бичиг маргааш өгнө.
“ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО” ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.НАРАНТУЯА: НӨАТ-ЫН ХУУЛЬ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ТЭГШ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА
Худалдаа эрхлэгч нарт өдөр тутам тулгамдаж байдаг олон асуудал бий. Удахгүй батлагдах Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг журам гэж байна. Тэгвэл өнөөдрийн уулзалтыг худалдаа эрхлэгчдийнхээ саналыг тусгуулах зорилгоор зохион байгуулсан. Үүнээс гадна НӨАТ-ын хэлтсийн даргыг урьж мэдээлэл авсан. Учир нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд НӨАТ-тай холбоотой асуудал хамгийн хүндээр тусдаг. НӨАТ-ын тухай хууль худалдаа эрхлэгчдэд хэзээ ч тэгш үйлчилдэггүй. Мөн зарим хууль хоорондоо зөрчилдөж байгаа нь худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байна. Тухайлбал сургуулийн орчин гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хамруулана гэсэн. Гэтэл тамхи зарах асуудлын хувьд 500 метр гээд өөр тоо гараад ирсэн. Тиймээс энэ бүх ойлгомжгүй зүйлүүдээ одоо шинэчилж буй хуулиудаар тодорхой болгомоор байна.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ
Манай холбооны зүгээс өнөөдрийн уулзалтаар ярилцсан асуудлуудыг сонсож, тэмдэглэж авлаа. Учир нь зөвхөн худалдааны салбар гэлтгүй үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарууд маш хүнд байна. Цаашдаа улам хүндрэх төлөв ажиглагдсан. Цар тахлын үед хууль эрх зүйн орчны болохгүй, бүтэхгүй бүхэн ил гарч байна. Жишээлбэл жижиглэн худалдаа эрхлэгчид маш их НӨАТ-ын өрөнд ордог. Зарим бараа бүтээгдэхүүний НӨАТ нь үйлдвэрлэгчид дээр биш худалдаачид дээрээ бичигдээд ордог, том аж ахуйн нэгжүүд жижиг худалдаа эрхлэгчдэд НӨАТ бичиж өгдөггүй гэх мэт зүйлүүд нөлөөлж байна. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь өөрсдөө лангуун дээрээ суудаг тул эрх ашгаа хамгаалаад явах боломжгүй байдаг. Гэтэл бодит байдал дээр тэдний орлого 50-60 хувь буурчхаад байна. Ийм нөхцөлд улсад татвар төлнө гэдэг эдгээр хүмүүст үнэхээр хүнд юм.
ФОТО АГШИН