Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумд илгээлт хүргүүлсэн юм. Тус илгээлтээрээ дамжуулан хамгийн сайн халамж бол ажлын байр гэдэг зарчмаар халамжаас хөдөлмөрт шилжих өөрчлөлтийг хэрэгжүүлж, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжин ажиллаж байгаагаа онцоллоо. Илгээлтийг Ерөнхий сайдын Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Д.Ирмүүн уншиж танилцууллаа.
Түүний илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БОЛСОН ЭРХЭМ ХҮНДЭТ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ЭЭ!
Та бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиосон хамгийн бэрх сорилтын цаг үед ажиллаж амьдраад хоёр дахь жилийг үдэж байна. Энэ хугацаанд цар тахлаас улбаалан нийт 79 хоногийг хатуу хатуу хөл хорионд өнгөрөөж, эдийн засагт ноцтой хүндрэл учирсан билээ.
Цар тахал дэлхий дахинд төсөөлөөгүй хямрал учруулснаар зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгэм, эдийн засгийн салбарт урт хугацааны хүндхэн сорилт тулгарч байна.
Цар тахлын нөлөөгөөр экспорт тасалдан ачаа тээврийн эргэлт тасалдаж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг -5.3 % хүртэл агшиж , 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үеийг Монголчууд бид даван туулж байна.
Монгол Улсын Засгийн Газраас вакцинжуулалтыг эрчимтэй зохион байгуулсны үр дүнд хатуу хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бүрдүүлж, өнөөдрийн байдлаар бүрэн тунд нийт хүн амын 66%, нэмэлт 3-р тунд 542,480 хүн хамрагдаад байна.
Засгийн Газар вакцинжуулалт эхэлснээс хойш эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгож, одоогийн байдлаар 289 мянган ажлын байрыг хадгалжээ.
Манай Засгийн Газраас “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг цогцлоох шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ бодлогын үр дүнд төр зөвхөн бодлогын зохицуулалтыг хийж, бусад үүрэг, боломжийг хувийн хэвшилд шилжүүлэх болно. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд эдийн засаг нь төрөөс хамааралтай болсон гажуудлыг засч, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зөвшөөрөл, хяналт шалгалт, авлига, хүнд суртлыг халах шинэчлэлийг эхлүүлж чадлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлуулсан 2022 оны Монгол Улсын төсвийн шинэчлэлээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхээс татгалзаж, стандарт-чанар- өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжихээр болсон билээ.
Хамгийн сайн халамж бол ажлын байр гэдэг зарчмаар халамжаас хөдөлмөрт шилжих өөрчлөлтийг хэрэгжүүлж, баялаг бүтээгчид та бүхнийг бодлогоор дэмжих ажлыг хийсээр байна.
Монгол Улсын Засгийн Газар та бүхэнтэй хамтран халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад , импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэх болно.
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТА БИДНИЙ ХАМТЫН ЗҮТГЭЛ ДАРДАН БАЙХ БОЛТУГАЙ!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ