"Цар тахал ба Эдийн засаг" сэдвийн дор Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын ЖДҮ хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг хүргэж байна.
"Эдийн засгаа сэргээх, ажлын байраа сэргээх алхам хийх боломж байна. Форумаас гарах шийдвэр чухал шүү дээ. Бид энд төрөөс барих бодлого юу байна , УИХ-аас гарах бодлого ямар юм байгаан, та нарын хүндрэлийг шийдэхэд ямар бодлого улс орон хэрэгжүүлээд байгаа юм, хэрэгжүүлээгүй байвал үйл ажиллагаатай нь яаж уялдуулах вэ гэдгийг хэлэлцэж байна. Их хурлаас аль болох шийдэхээр арга хэмжээ авч, тодорхой хуулиудыг баталж байна. УИХ гэдэг тодорхой бодлогын ерөнхий чиглэлийг гаргаад ЗГ-т өгч байгаа. ЗГ гол асуудлыг улаан гараараа асуудлыг шийдээд явах ёстой. Одоо ганцхан хэрэгжүүлэх асуудал байна. Би ноос ноолуурын холбооны тэргүүнээр ажилладаг. Одоо ноос ноолуурын холбоон дээр багагүй санал боловсруулаад , 10 их наядаас авч чадаж байна уу үгүй юу, эдийн засгаа урьд өмнөхөөс унагахгүй чиглэлд бодлого барьж байсан бол одоо илүү ЖДҮҮ тэлэх чиглэлд 10 их наядыг чиглүүлэх хэрэгтэй байна. Импортоо нөхөх бүтээгдэхүүнд орох хэрэгтэй. Экспорт руу гаргадаг бүтээгдэхүүнд анхаарах хэрэгтэй. Бид агентлаг байгуулж өглөө. Агентлагаас бид бодлого харах ёстой. Агентлагт мөнгө тавих зүйлийг бид яриад байгаа юм. Үүнийг бид яаж хувааж авах зүйлийг яриад байгаа юм. Нэг талд мөнгө тавих зайлшгүй шаардлагатай. Одоо мөнгө нь байвал хуваарилалт дээр гомдол санал байхгүй. хоёрдугаарт бодлого хэрэгтэй. ЖДҮҮ-г яаж хөгжүүлэх вэ гээд 10 гаруй аймгаар явж үзлээ. Булган, Увс, Дундговь, Хэнтий гээд аймгуудад ямар үйлдвэр хөгжүүлж болох вэ гэдгийг бид судалсан. Явсаар байгаад ноос ноолуур дээр буудаг. Хүнс гэхээр ХАА гээд эргээд л хөдөө очдог. Иймээс ч хөтөлбөрөө “Шинэ хөдөө” болгосон. Үйлдвэрлэл хийхэд боломж бололцоог эхнээс нь хөдөөнөөс эхлүүлье гээд явсан. Энэ хөтөлбөр хэрвээ хэрэгжээд улсын хэмжээний болвол бодлого оруулах ёстой. Шинэ хөдөө гэдэг шиг “Шинэ Улаанбаатар” гэж болно. Шинэ үйлдвэрлэлийн гараа гэж байж болно. Дахиад жижиг цүнх хийдэг, өрхийн үйлдвэрлэл рүүгээ ормооргүй байгаа юм. Жишээ нь, улсын хэмжээнд томоор нь харж байгаад олон юмруу үсчихгүй хэд хэдэн үйлдвэрлэл босгох ажлыг бодлого болгож гаргая. Шинэ хөдөө хөтөлбөрийг би тэнгэрээс олоод бодсон юм биш шүү дээ. Гадагшаа экспортын маш том гарааг нээвэр тэр рүүгээ хамтраад зүтгэе. 10 их наядаас 4 их наяд нь гараад явсан гэж байгаа. цаана нь ямар боломж байна. Энэ боломжоос бид яаж хүртэх юм бэ гэдэг чухал асуудал. уг нь бид 100 тэрбум төгрөг ЖДҮ дээр тавиад өгөөч гэж байсан бол одоо боломж бололцоог өөрсөддөө авах боломж өнөөдрийн форумаас гарна гэж бодож байна. Энэ том үйлдвэрлэлүүдийн хажуугаар каластр маягаар ЖДҮ яаж явах гэдгээ форум дээр ярих ёстой. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа та бүхэндээ амжилт хүсье" гэлээ.