Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас болж энэхүү арга хэмжээ тасарсан. Өнөөдрийн форумын онцлог төрийн гурван өндөрлөг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Иймээс форумдаа илүү гарц шийдэл хайсан, энэ асуудлыг ингэж шийдмээр байна гэсэн бодлого гарц хайсан үр дүнтэй форум болно гэж найдаж байна.
Нэгдүгээрт хууль эрхзүйн орчинд ямар ажил хийсэн, хойшид юу хийх вэ? Тухайлбал ЖДҮҮ дэмжих тухай хууль, Хоршоодын тухай хууль , Ковидын хууль, Тендерийн хууль , сангаас зээл олгох журам, цахим мэдээллийн сан бүрдүүлэх журам, шилдэг хоршоо шалгаруулах журам гэхчилэн бодлогын бичиг баримт богино хугацаанд боловсруулж батлуулжээ.
Хойшид Шинэ сэргэлтийн бодлогод саналаа хүргүүлсэн. ЖДҮҮ дэмжих тухай хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар саналаа хүргүүлсэн. Өнөөдөр ЖДҮ хөгжүүлэхэд олон талын шаардлага байгаагийн нэг нь ЖДҮ-ийн агентлаг байгуулагдсан. Орон нутагт аймагт үйлдвэрлэл төв, Монголд үйлдвэрлэв, бизнес инкубатор гэсэн гурван бүтэц байдаг нь ямар ч уялдаагүй явдгийг уялдаатай болгох хэрэгтэй.
Төрийн худалдан авалтыг нэмэх талаар судалгаа хийсэн. Тухайлбал, 2017 онд төрийн худалдан авалт 40 тэрбум байсан. 2019 онд 170 тэрбум болсон. 2020 оны эцэст 340 тэрбум төгрөг болжээ.
Төр илүү худалдан авалт хийгээчээ гэдгийг бодлогоор төрийн байгууллагууддаа хүсэлт илгээж, зохион байгуулсны үр дүн гарч байна гэж харж байгаа. Томоохон ААН уул уурхайн компаниудад ЖДҮ-н бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тал дээр бодлого боловсруулж, хоёр арга хэмжээ төлөвлөсөн байсан ч ковидын улмаас тасарсан. Ирэх жил үүнийг хийнэ. Хойшид уул уурхайн компанийн бэлтгэн нийлүүлэлтэд оролцох тал дээр санал байвал хэлэхийг хүсч байна.
Каластраар хөгжүүлэх ЗГ-ын тогтоолыг батлуулах ёстой. Каластар маань Монголд шинэ тутам байгаа. Үүний бодлогыг МУИС-ийн багш нар бэлдээд ЗГ-т хүргүүлэхэд нэг удаа буцсан. Учир нь бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө үндэсний хөгжлийн газар дээр явж байгаа юм билээ. Тэгэхээр одоо бид батлуулчихаар удахгүй болох бүсчлэл яаж өөрчлөгдөхөөс шалтгаалаад богино хугацаанд дахиад өөрчлөгдөх юм байна гээд хүлээгдэж байгаа. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн тухайд сая Төсвийн хуулийн дагуу жижиг өөрчлөлт орсон. Манайсанал бол үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байр, орон сууцыг ипотект оруулаач гэх санал явж байгаа.
Хоршооны хууль батлагдсан. Үүнтэй холбоотой сум хөгжүүлэх санг бид нар хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөхөөр ажиллаж байна.
Сангаас зээлийн хүүгийн татаас олгох ёстой ч харамсалтай нь мөнгө тавигдахгүй байгаа. Мөн бид МУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн боловсруулсан ЖДҮ эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг Сангийн яам боловсруулж байгаа. Бид энэ хуулийн төсөлд саналаа тусгасан. 2020 оны статистик тоогоор 64 мянган ААНД-д 614 мянган ЖДҮ эрхлэгч ажиллаж байна. 2020 онд манайх 22 тэрбум төгрөгийн 249 төсөлд олгосон.
Үүнд дан 300 саяас доош жижиг зээлүүд орсон байгаа. 300 саяас дээшхийг Жайкад хандаад энэ жил 14 төсөлд 12 тэрбум төгрөг олгосны 12 нь манай санд зээлийн хүсэлт ирүүлсэн байсныг Жайкад уламжилж олгосон байгаа. Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт асуудалтай байсан ч агентлаг байгуулагдсанаар хууль, тусгай активын хэлтэс гээд өр барагдуулах алба шиг ажиллаж байгаа. энэ хүрээнд 2021 онд 6.5 тэрбум төгрөгийн буюу өндөр нэлээн өндөр төлөлт төвлөрүүлэх зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар ахиулан биелүүлсэн. Он дуусахад илүү ахиулна гэж бодож байгаа. Өнөөдөр 8 тэрбум төвлөрүүлээд байна. Өнгөрсөн жилүүдэд 4 тэрбумыг жилд төвлөрүүлдэг байсан юм билээ. Мөн сүүлд олгогдсон зээлийг даатгалын системд нэвтрүүлсэн. Бид нар өмнө авсан зээлдэгчийн үйл ажиллагаанд мониторинг хийж үзэхээр зургадугаар сараас эхлэн 820 гаруй зээлдэгчийн ажлыг 21 аймаг , 330 сумаар явж үзлээ. Зарим нь үнэхээр сайн ажил хийж байна.
Энэ хүрээнд төлөвлөгөө гаргасан. Манайд өнөөдөр 1200 орчим зээлдэгч байгаагийн 350 нь банкаар дамжсан. Банк өөрөө эрсдлээ дааж байгаа. үлдсэн 820 зээлдэгчид мониторинг хийж үзсэн. Хэвийн явж байгаа хэсгээ дэмжих бодлого баримталъя. Ковидтой холбоотой жаахан доголдож байгаа хэсэг байна. Энэ хэсгээ яаж чадавхжуулах вэ. Бүр сураггүй байгаа хэсгүүдээ бол прокурор, шүүх цагдаагийн байгууллагад өгөөд тодорхой бодлоготой явж байгаа.