• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

"ЦАР ТАХАЛ БА ЭДИЙН ЗАСАГ" ФОРУМЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

  • event
  • 2021-11-10 09:28:00
  • 889
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 3 дахь удаагаа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулан "Цар тахал ба эдийн засаг" сэдвийн дор ээлжилт форумыг зохион байгуулахаар бэлтгэж, өнөөдөр буюу 2021.11.09-нд  үндсэн ажлын хэсгийнхэн хуралдлаа. 

"Цар тахал ба эдийн засаг" форумын хөтөлбөр болон жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаад байгаа асуудалд  төрийн байгууллагаас ямар газар урьж оролцуулах вэ, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн зохион байгуулалттай  хамруулах вэ гэхчилэн олон асуудлыг хэлэлцлээ. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг давж байгаа олон бизнес эрхлэгч бий. Тиймээс ч төрд үгээ, саналаа хэлэх сонирхолтой энэ удаагийн форумд оролцох хүсэлтэй олон ААН байна. Гэвч УОК-ийн шийдвэрээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахдаа  оролцогч III дахь тунгаа хийсэн байх, түргэвчилсэн шинжилгээ авах шаардлага тавьж байгаагаас эдгээрийг хэрхэн зохион байгуулах зохион байгуулалтын ажлаа мөн хэлэлцлээ. "Форумаар ЖДҮ-ийн үйлчилгээ эрхлэгчдийн олон асуудлыг хэлэлцсэн гарц шийдэл хайсан ажил хэрэгч зөвлөлдөх уулзалт болно гэж найдаж байна" гэж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр онцоллоо.

 Форумыг Жижиг, дунд үйлдвэрийн газар , Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Зээлийн батлан даалтын сан, Нийслэлийн жижиг,дунд үйлдвэр үйлчилгээний төв болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулж байна. Төрийн дөрвөн байгууллага, ТББ болох Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулж байгаагаараа энэ удаагийн форум онцлог болж байна. Нөгөө талаар ирэх оны төсөв мөнгө хэлэлцэж байгаа, бизнес эдийн засгаа идэвхжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг төрийн бодлого батлагдах, хэрэгжихийн өмнө болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой ФОРУМ болж байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна. 

"Цар тахал ба эдийн засаг" форумтай холбоотой энэ сарын 17-нд ЕТВ телевизээр зохион байгуулагч талуудын оролцсон шууд хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр энгийн утас ажиллуулж,  форумд оролцох боломжгүй  орон нутгийн бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгчдээс шууд санал авахаар төлөвлөжээ. Форумд биеэр оролцох боломжгүй бизнес эрхлэгчдийнхээ тэгш оролцоог хангаж, нэг ч гэсэн хүний саналыг орхигдуулахгүй байхыг хичээж байна. 

Форумаас гарсан санал дүгнэлтийг Засгийн газар, УИХ-д өргөн барьж, цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгуулах нь "Цар тахал ба эдийн засаг" форумын ач холбогдол оршиж байна. 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?