Баялаг бүтээгдийг дэмжих холбооны гишүүн Сайхан сэтгэлээр урлав компаний “ Үр минь ” брендийн хамт олон шинэхэн үйлдвэрээ нээлээ.
Үндэсний үйлдвэрлэгч- Монголын баялагыг бүтээгчдийн нэг “Үр минь” брэнд нь 2017 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. https://www.facebook.com/BayalagButeegch Анх даавуун болон ноолууран хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр 2 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол өнөөдөр 18 хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрийг нээж буй баялаг бүтээгчдийн төлөөлөл юм. https://www.facebook.com/URMineMongolia
“ Үр минь ” брендийн үүсгэн байгуулагч А.Уянга: Хорвоод дөнгөж мэндэлсэн тэр л ариун нандин үрд эхийн хайр, дулаан тэврэлт шиг хувцас үйлдвэрлэхийг өнөөдрийг хүртэл зорьж ажилласаар иржээ.
0-3 насны хүүхэдтэй эцэг эх бүрийн хамгийн хайртай брэнд бүтээгдэхүүн болж чадсан Монголын баялаг бүтээгчдийн төлөөлөл “Үр минь” брендийн хамт олон бага насны хүүхдийн биеийн онцлогт тохирсон, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай, үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн урлаж үйлдвэрлэдэгээрээ онцлог юм.