• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

​Бизнес эрхлэгчид: Тэслээ, одоо ажлаа хийе, бидэнд халамж хэрэггүй

  • event
  • 2021-06-28 14:00:00
  • 984
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүд өнөөдөр Төв талбайд “Гашуудал гацалт” флашмоб хөдөлгөөнийг зохион байгууллаа. Тус хөдөлгөөнд бүхий л салбарын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон бөгөөд халдвар хамгаалал, хүн хоорондын зайгаа баримтлан ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн юм. Бизнес эрхлэгчдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг шаардаж байгаа юм. Хэрэв энэхүү шаардлагыг ирэх долоо хоног гэхэд хүлээн авахгүй бол жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилсан ITOIM сайтын нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бизнес эрхлэгч иргэн Тамир:  2020 оны нэгдүгээр сарын 27-оос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй аж ахуй нэгжүүд бүгд банкинд өртэй, зээлтэй. Ингээд Засгийн газрын шийдвэрээс болж өр, зээлд орчихоод байхад  долдугаар сарын 1-ээс өмнө зээлээ дарвал хар жагсаалтаас гаргана гэнэ. Бид хоёр жил орчим ажиллаагүй байж яаж зээлээ төлж, хар жагсаалтаас гарах вэ. Энэхүү шийдвэрээ эргэж хараач ээ.

Эмч, эмнэлгийн салбарын төлөөлөл: Би энэхүү хөдөлгөөнд эмнэлгийн байгууллагаа төлөөлөн оролцож байна. Сүүлийн үед халдварын тохиолдол маш их ихэссэн, үүнийг дагаад нийт эмч ажилчдын ачаалал гурав дөрөв дахин нэмэгдэж байна. Батлагдсан тохиолдлын тоо ихэссэнтэй холбоотойгоор орны хүрэлцээ багасч, хүчил төрөгч хэрэгцээтэй хүмүүс ихэсч байгаа. Үүнийг дагаж нас барах хүний тоо нэмэгдэж байна. Тэгэхээр шаардлагатай тоног төхөөрөмж буюу хүчил төрөгчийн аппарат, ор нэмж дэлгэх, хүний нөөцийн асуудлыг харж үзнэ үү. Хүн робот шиг ажиллах боломжгүй бас өвдөж болно. Хүн хүчний нөөц дутагдаж байгаа учир яядаж байгаа хүмүүсээ хайрламаар байна. Эмч нарын маань цалин, хөлс нийгмийн асуудлыг шийдэж өгөөч ээ. Эмч эмнэлгийн ажилчид халдвар аваад улаан бүсэд ороход үндсэн цалин ч олгогдохгүй, листээр олгогдож байна. Ингэхээр өртэй, зээлтэй хүмүүсийн ар гэр нь хэцүүдэж байна шүү дээ.

Бизнес эрхлэгч: Би фитнесс ажиллуулдаг. Сүүлийн хоёр жил хөл хорионд байсаар таарлаа. Сүүлдээ 30 хувиар ажилладаг байсан. Одоо бүр хаалттай боллоо. Би гурван хүүхэдтэй, энэхүү бизнесээр ар гэрээ тэжээдэг байсан. Хүүхдүүдээ өлсгөхгүй байхын төлөө ингэж явж байна. Нэгэнт вакцин хийлгэ гээд хийлгэсэн юм чинь хоёр тунгаа авсан хүмүүст ядаж үйлчилмээр байна. Манай улсад хэтэрхий олон удаа хөл хорьж байна. Өөрсдөө сонгууль гээд баахан шоу хийчихээд биднийг болохоор ажил хийлгэхгүй байна. Бид ажлаа хиймээр байна, бидэнд халамж хэрэггүй.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?