• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Хаан, Төрийн банк, Хас банкны удирдлагууд Хөнгөлөлттэй зээлийг олгоход иргэн болон аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өглөө

  • event
  • 2021-03-10 16:00:00
  • 1125
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


 

“Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байраа дэмжих зорилгоор өнөөдрөөс эхэлж иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуй нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгож эхэлж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл тус хөнгөлөлттэй зээлийг олгоход иргэн болон аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар мэдээлэл өглөө.  

Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Юуны өмнө манай банкны хүсэлтийг харгалзаж, бичил, өрхийн бизнес эрхэлж байгаа иргэдэд 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжийг бий болгосонд харилцагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Бидний хувьд зээлээ хоёр чиглэлээр харж байна. Нэгд, өмнө нь зээл аваад ковидын нөлөөгөөр бизнес зогссон, удааширсан зээлүүдээ дахин санхүүжүүлнэ. Энд тавигдаж байгаа шаардлагыг  www.khanbank.com сайтаас иргэдийн өрхийн зээл хэсгээс харж болно. Манай банкны хувьд 10-15 сар бүрэн зогссон харилцагч нартаа зээлийн хугацааг нь хэтрүүлээгүй, бүх зээлийг нь хоёр удаа гэрээнд нь бүтцийн өөрчлөлт хийж, өнөөдрийг хүртэл хэвийн зээлийн ангилалд явж байгаа. Эдгээр зээлдэгч нарын хувьд боломжтой нь хүүгээ төлж байсан, боломжгүй нь үндсэн зээлээ, хүүгээ ч хойшлуулсан. Эдгээр зээлдэгчээ энэ хөтөлбөрт хамруулаад дахин санхүүжлүүлэх хэсэгт оруулна гэж ойлгоорой. Хоёрт нь шинээр зээл олгоно. Өмнө нь манай банктай харилцаж байсан зээлдэгч нар сайн мэдэх аян бий. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд бизнесийн зээлийн аян зарлаж, 12-18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгож байсан. Эдгээр бүх зээлдэгчийн зээлийн түүх болон холбогдох санхүүгийн баримт, барьцаа хөрөнгийн мэдээлэл байгаа. Дээр нь банк сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй хамтарч ажилласан харилцагч нарынхаа хувьд зан байдал, хандлагад оноо тавьж, үнэлсэн байгаа. Тухайн бизнес эрхлэгчийн хандлага, сигментийг судалсан гэсэн үг. 

Барьцаа хөрөнгийн хувьд өрхийн зээл дээр 15 сая  хүртэлх төгрөгт үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө /өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авна/ шаардана. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Ингэхдээ Улаанбаатар хотод 65 хувиар, орон нутагт 50 хувиар үнэлнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид орон сууцны биш үл хөдлөх хөрөнгийг 40-70 хувиар үнэж авна. Үүнд, агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга орж болно. 

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: Төрийн банк“Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-нд өндөр оролцоотой явна. Ажлын байраа дэмжих зээлд тодорхой төлөвлөгөө гаргаад явж байгаа. Засгийн газрын тогтоол болон банк хооронд Монголбанк, Сангийн яамтай байгуулсан гэрээний хүрээнд хүсэлтүүдээ аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар 846 аж ахуйн нэгж байгууллагын 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна. Мөн орон сууцны ипотекийн зээл болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн цогц үйлчилгээ үзүүлэхээр бэлдэж байна. Төрийн банкны нийт активын 60 орчим хувь нь зээл, зээлийн бүтээгдэхүүн байгаа. 1.9 их наяд зээлийн 70 орчим хувь нь хэрэглээний зээл байна. Бусад банкуудтайгаа хамтраад энэ төлөвлөгөөнд идэвхтэй оролцоно. Долоо хоног бүр холбогдох мэдээллийг өгнө. Төрийн банк 500 орчим салбартай. Энэ салбаруудаараа бүх хүсэлтийг аваад явна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Хас банк энэ төлөвлөгөөг дэмжиж ажиллаж байгаа. Хас банк илүү иргэдийн зах зээл, бичил бизнес эрхлэгчдийг олон жил дэмжиж ирсэн. Үргэлжлүүлэн дэмжиж явахаар стратегийн төлөвлөгөөнд тусгасан байдаг. Нэн даруй бид харилцагчдаа гурван хувийн хүүтэй зээлд хамруулахаар ажиллаж эхэлсэн. Манай банктай харилцаж байсан нийтдээ 20  мянга гаруй хувиараа бизнес эрхлэгчид байдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч 500 гаруй харилцагч байгаа. Эдгээр харилцагчийнхаа хүсэлтийг хүлээж аваад эхэлсэн. Өнгөрсөн баасан гариг хүртэл 2000 гаруй харилцагч хүсэлтээ ирүүлсэн байна. Зах худалдааны төвийг түшиглэсэн салбарууд хүсэлтээ авахад бэлэн болсон.

Манай банкны харилцагч нартаа 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн эргэлтийн хөрөнгийг барьцаалдаг. Түүнээс дээш  бол хөдлөх хөрөнгө барьцаалдаг журамтай. Нэгэнт манай банкны харилцагч бол нэмэлт шаардлага тавихгүй. Хөдлөх хөрөнгө дутсан тохиолдолд Батлан даалтын сантайгаа хамтраад ажиллахад бэлэн байна.

Эх сурвалж: http://itoim.mn/

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?