2018-03-28 18:20
Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган өнөөдөр төрийн ордонд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор "Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл", “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”, зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, төсөл өргөн барилаа.
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг болохоороо онцлог бол Татварын хуулийн шинэчлэл нь татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг зорьсон байна. Харин баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төслийг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах талаар боловсруулсныг төсөл боловсруулагчид мэдээлж байлаа. Мөн Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган УИХ-д өргөн барилаа. Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг ирэх тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ Жижиг, Дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болж байна 2018-03-22 10:19 Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хамтран өнөөдөр зохион байгуулж байна. УИХ-ын ЭЗБХ-ы 2017 оны 09 тоот тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн А-35 тоот туушаалаар хуулийн төслийг боловсруулсан. Анх 2007 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих хууль батлагдаж, 2015 оноос хуулийн шинэчлэлт эхэлсэн юм. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалж, судалгааны тайлангийн зөвлөмжид дараахь асуудлыг тусгасан байна. ҮҮНД: Хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томьёолсон. -Жижиг дунд аж ахуйн нэгжийг тодорхойлох, ангилах асуудлыг тусгайлан зохицуулаагүй, өөр хоорондоо ялгамжгүй байдлаар тогтоолсныг өөрчлөн нэр томьёо, ойлголтыг тодорхой болгосон. Жишээ нь: Одоо яригдаж буй дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангиллыг тодорхой болгохоор хэд хэдэн заалт орсон байгаа.Тухайлбал 9 хүртэлх ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 250 хүртэлх сая төгрөгт багтдаг ААН-ийг бичил бизнес эрхлэгч, 10-50 хүртэлх ажилтантай, 500 сая хүртэлх борлуулалтын орлоготой бол жижиг бизнес эрхлэгч, 51-200 хүртэл ажилтантай, 2,5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой бол дунд бизнес эрхлэгч гэх мэтээр ангиллахаар тусгасан байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцсон хүмүүсийн яриаг хүргэе. БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: Энэхүү хэлэлцүүлэг хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Манай холбооны удирдах зөвлөл болон аймаг хороодын салбарууд саналаа нэгтгэж, хугацаанд нь хүргүүлнэ. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл 2007 онд анх батлагдсанаас хойш өнөөдөр 10 дахь жилдээ дахин хэлэлцүүлэг хийж байна. ЖДҮ тухай хуулийн шинэчилсэн найруулга өмнөх хуулиасаа сайжирсан зүйл алга байна. Манай баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд дараах зүйлүүдийг тусгаж өгөөсэй гэж хүсч байна. Үүнд: Үндэсний үйлдвэрлэгчдэд борлуулалт болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Бидэнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан гэж бий. Эдгээр сангуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боловсруулалт оруулах ёстой гэж үзэж байна. "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ" өмнөх хуулиасаа сайжирсан зүйл алга байна. ББДХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.БАТДЭЛГЭР: Жижиг дунд аж ахуйн нэгжийг тодорхойлох, ангилах асуудлыг тусгайлан зохицуулаагүй, өөр хоорондоо ялгамжгүй байдлаар тогтоосныг өөрчлөн томьёо, ойлголтыг тодорхой болгосон гэсэн. Энд нэмж хэлэх санал байна. 1-рт 9 хүртэлх ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 250 хүртэлх сая төгрөгт багтдаг ААН-ийг бичил бизнес эрхлэгч гэдэг дээр “иргэн” гэдэг үг нэммээр байна. Яагаад гэвэл жижиг дунд бизнес эрхлэдэг хувь хүн олон байдаг. Тэр хүмүүс орхигдох гээд байна. 2-рт 10-50 хүртэлх ажилтантай, 500 сая хүртэлх борлуулалтын орлоготой бол жижиг бизнес эрхлэгч, 51-200 хүртэл ажилтантай, 2,5 тэр бум хүртэл борлуулалтын орлоготой бол дунд бизнес эрхлэгч гэх мэтээр ангиллах болсон. Энэ бас учир дутагдалтай санагдаж байна. Жишээлбэл: 15 ажилтантай, боруулалт 2,5 тэрбум төгрөг олдог байгууллага, аж ахуйн нэгж, бизнеэс эрхлэгчид өчнөөн байгаа. Тиймээс энэхүү заалтыг илүү дэлгэрэнгүй, тодорхой болгомоор байна. ЖДҮ-ийг бүсчлэн хөгжүүлэх, ЖДҮ-ийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах зэрэгт бизнес эрхлэгчдээс гарсан бодитой саналуудыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаа уг хуулийн төсөл дээр ажиллаж буй холбогдох албаныхан онцолж байлаа.