• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Гар урлалын бяцхан багш

  • event
  • 2020-05-05 09:40:00
  • 1070
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Бид энэ удаагийн “Шинэ үеийнхэн” буландаа 12 настай хэр нь аль хэдийнэ өөрийн бизнесийг эхлүүлсэн бяцхан багш М.Урангоог онцоллоо.

Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 48 дугаар сургуулийн VII ангийн сурагч М.Урангоо гар урлалын бүтээгдэхүүн захиалгаар хийж худалдаалдаг байна. Тэрээр анх эмээгээсээ юм нэхэж сурчээ. Түүний дараа өөрөө бие даан интернетээс бичлэг үзэн бойтог, хувцас, цүнх хийх аргад суралцсан аж. Эдгээрээс хамгийн хэцүү, ур чадвар шаардсан нь цүнх нэхэх байсныг хэлэв. Цүнх нэхэхэд хэмжээ гаргах, доторлох, түгжээ хийх гээд олон ажилбартай учир хамгийн багадаа 14-21 хоног зарцуулдаг байна.

М.Урангоо охин бие даан богино хугацаанд нэхмэл хийх аргад суралцсан гэхэд тун чадварлаг нэхдэг. Малгайны орой, цамцны хээ, жижиг чимэглэл бүрийг нарийн тооцож хийдэг байна. Сурсан зүйлээ бусадтай хуваалцах дуртай болохоор аав, ээждээ гар урлалын цахим сургалт явуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь “Миний охин хүсч байгаа бол хий, чи чадна” гэж дэмжжээ. Тиймээс “Гар урлалд суралцацгаая” нэртэй фэйсбүүк групп байгуулжээ. Энэ групп нь 1000 гаруй гишүүнтэй юм байна.

Өөрөө бие даан интернетээс бичлэг үзэн бойтог, хувцас, цүнх хийх аргад суралцсан аж. Эдгээрээс хамгийн хэцүү, ур чадвар шаардсан нь цүнх нэхэх байсныг хэлэв.

Мөн М.Урангоо өөрийн сурсан мэдсэн дээрээ тулгуурлан гар урлалын цахим сургалт явуулдаг аж. Түүний эхний цахим сургалтад 60 гаруй хүн хамрагдсан бөгөөд тодорхой хэмжээний төлбөртэй байжээ. Тэр мөнгөөрөө уут дүүрэн утас авсан гэв. Харин дараагийн гурван сургалтаа үнэ төлбөргүй хийсэн байна.

Сургалт  явуулдаг болсноос хойш группынх нь гишүүдийн тоо нь нэмэгдсээр байгаа аж. 12 настай охины хувьд цахим сургалт явуулахад хүндрэлтэй зүйл олон тулгардаг учраас компьютерийн программын хичээлд суухаар төлөвлөж байгаагаа хэлэв. Үүний дараа М.Урангоо цүнх, гутал, хувцас урлах гэх мэт төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

Тэрээр гол төлөв хүүхдийн хувцас, цүнх зэрэг 7-8 төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сургалт явуулж эхэлснээс хойш захиалга ихэсч, сард 5-10 бүтээгдэхүүн нэхдэг болжээ. Нэхмэлч охин маань орлогынхоо 40 хувийг тогтмол хуримтлуулдаг гэсэн юм. Тэрээр ирээдүйд өөрийн гэсэн гар урлалын дэлгүүртэй болохыг хүсдэг байна. Гэхдээ нэхэх нь түүний зөвхөн хобби, цагаа зөв зохистой өнгөрүүлэх арга юм. М.Урангоо нь ирээдүйд мэс заслын эмч болохыг хүсдэг гэсэн юм.

Эх сурвалж: gogo.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?