• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Үнс боловсруулах үйлдвэртэй болъё

  • event
  • 2020-04-16 17:44:00
  • 1235
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Цемент үнс хоёр  маш сайн барьцалддаг

"Цемент  элс хоёроор шавардлага хийж сурсан бидэнд цементийг үнстэй барьцалдуулахад нэг их төвөггүй юм байна лээ" гэж БЗД-ийн 5-р хорооны иргэн С.Билгүүн гэх залуу  хэлж байв. Тэрбээр 3 жилийн өмнө  түүхий нүүрс түлдэг байхад   ухсан нүхэнд үнсээ хурааж  2 жил хадгалаад дараа нь  тэр үнсээрээ гар аргаар блок цохиж машины граж хийсэн байсан. Блок хийхдээ үнс цементнийх, үнс цемент хайрганыг гэж  2 янзаар хийсэн байсан юм. Тэрхүү 2 янзын блокны үнс цементтэй нь илүү  бат бөх, харин хайргатай нь бутарсан маягтай жаахан тиймхэн болсон гэж байв. Иргэд гар аргаар блок  цохиж  хэрэгцээгээ хангасан энэ мэт олон тохиолдод байдаг юм билээ.

Тэгвэл бид  үнсийг хог хаягдал  бус  бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд гэж харах болсон байна. Тэгэхлээр үнс боловсруулах  үйлдвэр зайлшгүй хэрэгтэй болсон байгааг олон зүйл харуулж  байна.

Үнсний 3 том цэгийг түшиглэж үйлдвэр барья

“Сайжруулсан түлшний үнсээр бүтээгдэхүүн хийе гэвэл нэгдүгээрт, нийслэлийг тойрсон үнсний цэгүүдийг түшиглэж үйлдвэр байгуулах нь зүйтэй. Учир нь хотын төвөөр үнс тээвэрлээд явах боломжгүй. Мөн үнс цэвэр байх ёстой. Ямар нэгэн ахуйн хүрээний хогтой холилдоогүй байх. Мөн цэвэр үнсээ цуглуулахдаа битүү саванд цуглуулах уу, ил задгай тээвэрлэж бөөгнүүлэх үү гэдгээ шийдэх ёстой. Мөн их хэмжээний үнсийг хадгалахдаа овоолох уу, услах уу. Эндээс л асуудал эхэлнэ шүү дээ. Уг нь бол түүхий нүүрсний үнсийг хадгалахдаа уриншуулах аргыг ашигладаг. Энэ ямар арга технологи вэ гэхээр, байгалийн шавар гаргаж  овоолдог юм. Энэ овоолго дээр бороо, цас орно, нар, салхи ээнэ. Энэ бүхний эцэст үнснээс ялгарах цацраг байгальдаа задарч уриншдаг.  Үүний дараагаар тоосгоны үйлдвэр болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлд  уриншсан үнсийг хэрэглэдэг. Ийм үнснээс хурц, тод үнэр ялгардаггүй юм. Тэгэхээр энэ мэтээр уриншуулаад хэрэглэж болдог юм уу гэдгийг судлах хэрэгтэй” гэж Д.Алтангэрэл инженер нэгэнтээ анхааруулсан билээ.

Нийслэлд маш их хэмжээний  үнс байна

“Үнсийг яаж, хэрхэн ашиглах вэ гэдэг нь орчин цагт техник технологи, тоног төхөөрөмжөөс ихээхэн хамаарна. Бидний хийсэн туршилтын бүтээгдэхүүн чанарын хувьд  энгийн бүтээцтэй ижил төвшинд үйлдвэрлэгдсэн. Харин ч зарим талаараа давуу талтай байсан. Тухайлбал, үнсээр хийсэн блок харьцангуй хөнгөн байсан. Тэгэхлээр хөнгөн байгааг нь ашиглаад ханын материал буюу тусгаарлагч хана хийж болохоор санагдсан. Цемент үнс хоёр хоорондоо маш сайн барьцалддаг. Харин цемент шавар хоёр барьцалддаггүй, цементээ шавар нь идэвхгүй болгодог сул талтай.

Энэ чанарыг нь мэдэх нь үнсний давуу чанарыг судлахад нэмэр болох биз. Төвлөрсөн хаягдлын цэгүүдийг түшиглээд үйл ажиллагаа нь хэт данхайсан биш, дундаж хүчин чадалтай, гурван үйлдвэр л байгуулах хэрэгтэй. Үнс гэдэг бургисан түүхий эд учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэзээ ч ил байж болохгүй. Техникжсэн байх ёстой. Дамжлагууд, холигчид нь автомат байхаар шийдэх хэрэгтэй. Нийслэлд асар их үнс байна. Миний хувьд автомат, байгаль орчинд ээлтэй, дундаж хэмжээтэй үйлдвэр барих хэрэгтэй” гэж ахмад инженер нэгэнтээ хэлж байв.

Хүний эрүүл мэндийн чимээгүй дайсан үнсийг боловсруулах үйлдвэртэй болох нь Монгол Улсын маань эдийн засагт ч үр өгөөжөө өгөх нь ч дамжиггүй юм.

Эх сурвалж: erennews.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?