ЖДҮХСангаас зээл авахад шаардлагатай материалуудын нэг болох ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолтыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуульд заасан ангилалын дагуу 2020 онд ЗААВАЛ шинээр авах шаардлагатай болсныг мэдэгдэж байна.
Энэхүү тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, эхлэлтийн баланс эсвэл өмнөх жилийн санхүүгийн тайлан зэргийг бүрдүүлэн ХХААХҮЯ-ны 3 давхарт ЖДҮҮХБЗГ-т хандан авна уу.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН