Вьетнамын нийслэл Ханой хотын тогооч Хоанг Тунг дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн хэлбэртэй “корона-бургер” хийжээ.
“Гэрийн пицца” нарийн боовны дэлгүүр эзэн Хоанг Тунг “Хэрэв та коронавирусээс айж байгаа бол айдсаа даван туулахын тулд үүнийг идээрэй. Тус бургерийг сайн дураараа идсэний дараа коронавирус танд тийм ч аймшигтай санагдахгүй. Бидний энэхүү наргиан нь цар тахлын үед хүмүүст баяр баясал бэлэглэх зорилготой юм” гэжээ.
Түүний нарийн боовны дэлгүүр өдөрт 50 бургер зардаг байсан ч коронавирусийн тархалтын улмаас үүдээ барихад хүрчээ.
Одоогоор Вьетнам Улсад халдварын 148 тохиолдол бүтгэгдэж, нэг ч нас баралт бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: eguur.mn