Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 13-ны байдлаар 71 хэргийг шүүхэд шилжүүлсэн бол одоогоор хэд хэдэн хэргийг шалгаж байгаа юм байна. Тодруулбал Нийслэлийн прокурорын газарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг тус тус хянагдаж байгаа гэв.
Эх сурвалж: zarig.mn