Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах зарим төрлийн үйлчилгээний лавлагаа мэдээллийг ҮНЭГҮЙ болгосон. Хэрэглэгч та бүхэн1800-1950 дугаарт холбогдон дараах үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг ҮНЭГҮЙ авах боломжтой болж байна. Үүнд:
- Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл
- Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ
- Такси дуудлагын үйлчилгээ
- Пицца захиалгын үйлчилгээ
- COVID-19 халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл
Хэрэглэгч та бүхэн дээрх үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг гэрээсээ гаралгүй 1800-1950 тусгай дугаарт холбогдож ҮНЭГҮЙ асуугаарай...
Р.МЯГМАРЖАРГАЛ 1900-1950 ЛАВЛАХЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үед манай лавлахын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой хэмжээний ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Юуны өмнө 1900-1950 лавлахын ажилтнуудаа гэрээсээ ажлаа хийх боломж нөхцөлийг бүрдүүлээд ажиллаж байна. Мөн 1800-1950 тусгай дугаарыг ажлуулаад зарим төрлийн мэдээлэл лавлагааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгч эхэллээ.
1800-1950 тусгай дугаараар зарим төрлийн мэдээлэл лавлагааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгч эхэллээ
Үүнд: төр засгаас гаргаж байгаа аливаа шийдвэрүүд үүнтэй холбоотой бусад цаг үеийн мэдээлэл багтаж байна. Мөн 1800-1950 дугаарт хэрэглэгчид маань залгаад такси дуудлага, пицца захиалга, ариутгал халдваргүйжүүлэлт болон бүх төрлийн дуудлагын үйлчилгээний мэдээллийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой болоод байна.
#ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ - ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ #ХАМГААЛЪЯ