• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

"БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ" ХОЛБООНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАА

  • event
  • 2015-05-30 13:03:00
  • 1092
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"Масс агентлаг"-аас хэрэгжүүлж буй  Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг монголчууд андахгүй болжээ. Агентлагийн зүгээс зөвхөн төсөл хэрэгжүүлээд зогсохгүй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулан хоёр сар гаруй болж байна.

Тус холбоо байгуулагдсанаас хойш 500 гаруй гишүүнчлэлтэй болж, баялаг бүтээж буй иргэд маань хамтран ажиллаж бодлого боловсруулах, эрх ашгаа хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэе гэсэн тэмүүлэлтэй байгаа юм. Цаашдаа ч олон иргэн, аж ахуйн нэгж тус холбоонд элсэх сонирхолтой буйгаа илтгэж элссээр байна. Мөн  түүнчлэн орон нутгаас элсэх гишүүд олон байна. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх Бодлогын зөвлөл Удирдах зөвлөлөө байгуулж нийслэл, хөдөө орон нутгийн баялаг бүтээгч иргэдийг хамруулсан салбар бүрийн төлөөллийг багтаах тухай өнөөдөр хэлэлцлээ.

Олон талын төлөөлөл багтаах нь  баялаг бүтээж буй салбарыг орхигдуулахгүй солонгорсон үйл ажиллаагаа явуулахад онцгой үүрэгтэй юм.

Ц. Бумцэнд (Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн,“Чиглэл” ХХК-ийн захирал)

"Манай баялаг бүтээгчдийн дэмжих холбоо хоёрдугаар сард байгуулагдсанаас хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Баялаг бүтээгчдийн Бодлогын зөвлөлийн хурал болж, хурлаараа их хурлаа хуралдуулах, дүрмийнхээ төслийг хэлэлцэх, гүйцэтгэх захирлаа томилох гээд  бодлогын агуулгатай баримт бичиг дээр бид бүхэн ажиллаж байна. Холбооны үйл ажиллагаа эрчимжсэнээр жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнесийн ажилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний дуу хоолой Засгийн газар, УИХ-д хүрч, зангидсан бодлоготой төрийн бус байгууллагын үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллана гэдэгт итгэж байна" гэв.

Ж.Мөнхцэцэг (Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Бодлогын  зөвлөлийн гишүүн “Гантиг ванн констракшн” ХХК-ийн захирал)

"Энэ төсөл, холбооны үйл ажиллагаа ямар үр дүнтэй гэдгийг хүмүүс мэдэрч байгаа байх. Манайх ванн үйлдвэрлэж, импортыг орлохын төлөө хичээн ажилладаг. Гэтэл бодлогоор дэмжих, төр засгийн үйл хэрэгт тусгах асуудал орхигдох гээд олон дутагдалтай тал байсан. Үүнийг шийдэж, хамтран ажиллах гарц нээгдэн, бодлоготой болж буйд бид талархаж байна. "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд салбар бүрийн төлөөлөл орж, солонгорсон үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм" гэв.

 

Б.Төмөрчулуун (Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн,“Сэргэн мандалт групп”-ийн захирал)

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо цаг үеэ олж байгуулагдсан. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх Бодлогын зөвлөл зургаа дахь удаагаа хуралдаж байна. Хүмүүсийн элсэлт, хүсэл мөрөөдөл, их зүйл хийхийг биднээс шаардаж байна. Бид үндэсний баялаг бүтээгчдийн анхдугаар хурлын товыг зарлана. Тэгээд дүрмэнд зарим өөрчлөлт оруулж, гишүүдийн гишүүнчлэлийн ангилалыг тогтоож байна. Төр засагтайгаа хамтран ажиллах, гадаад, дотоод арга хэмжээний ажилд оролцоход биднийг төлөөлөх Гүйцэтгэх захиралтай боллоо.

Одоо ажилладаг, ажилладаггүй олон холбоо, ТББ бий л дээ. Манай холбоо тэднээс эрс өөр. Холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүд чин сэтгэлээсээ хуралдаа оролцож, баялаг бүтээгчдээ дэмжих, хамтран ажиллахад нэгэн зүгт харж чадаж байгаа нь бидний давуу тал" гэв.

Бодлогын зөвлөл дүрмэндээ зарим нэг өөрчлөлт оруулж, Баялаг бүтээгчдийн анхдугаар хурлыг хийх товоо сонгон, дугуйн парад зохион байгуулах асуудлаа хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Бодлогын зөвлөлийн зургаа дахь хурал амжилттай болж, олон чухал асуудлыг хэлэлцсэн юм.

Түлхүүр үг:
  • бодлого 
  • зөвлөл 
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?