Сэтгүүлчдээ, бид ер нь хөдөө орон нутгийг мартсан байна шүү!!! Хөдөө жинхэнэ луйвах хулгай битүү. Засаг ноёд бол хаан байна. Тэдний ах дүү, ИТХ-ын төлөөлөгч нарын компани л тендер ялдаг. Тэд л аймаг орон нутагт хөрөнгөжиж байна. УИХ болон Засгийн газрын гишүүд бол арай соёлтой, ядаж л ХОМ-д бичсэн компаниараа хулгай хийхгүйгээ мэддэг. Хөдөө бол бүх юм улайм цайм хийгддэг аж. Бид ер нь нийгмийг хариуцлагын хүрээнд хагас жилд ядаж ганц аймаг ‘’эргэж’’ байхгүй бол орон нутагт хууль, дүрэм, ёс зүй энэ тэр бол сонсоо ч үгүй байдаг юм байна... Төвийн тв, сэтгүүлчид очдоггүй болохоор эд чинь үнэн даам гарчихаж. Хотод үзэн ядагдсан хулгайч гишүүд хөдөөнөөс сонгогдоод байдгийн учир энэ ч байж мэдэх юм даа. Бид хөдөө амрах гэж биш ажиллах гэж очих ёстой юм байна !!!
Эх сурвалж: xemnel.mn