ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН хэлэхдээ "ЖДҮ эрхлэгчдийн сэтгэлийг зовоож байгаа асуудал бол зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, алдангийн асуудал байгаа. ЖДҮХС-аас зээл авсан зээлдэгчдэдээ тодорхой хэмжээний бодлогын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн санаачлагыг ЖДҮХС гаргасан.
3-р сарын 1-нээс 6-р сарын 30-ны хооронд үндсэн зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүү болон алдангийн төлбөрөөс чөлөөлөх санал гарган судалж байна.
Энэ маань бага ч гэсэн ЖДҮ эрхлэгчдийг ажлын байраа хадгалж үлдэхэд санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлэхэд тодорхой дэмжлэг болно гэж үзэж байгаа. Энэ жишгээр зээл олгож байгаа арилжааны банк, санхүүгийн байгууллагууд ажиллаасай гэдгийг бид нийтэд нь уриалмаар байна" гэлээ.
Эх сурвалж: mass.mn