“Рио Тинто” группийн өнгөрсөн Баасан гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа Гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жакийн цалин бага хэмжээгээр өсөхөөр болжээ.
Тус группийн ашиг орлого 2018 онд 7.1 тэрбум ам.доллар байсныг 2019 онд 9.9 тэрбум ам.доллар хүртэл өсгөж ажилласан ноён Жакийн үндсэн цалин 8 орчим сая ам.доллар байгаа бол арванхоёрдугаар сарын 31-ний байдлаарх тусгай болон ногдол ашиг гэгчлэн нийт авах бонус нь өнгөрсөн оныхоос 383 мянган ам.доллароор өсжээ.
Түүний үндсэн цалин өнгөрсөн Баасан гарагаас ийнхүү 2.5%-аар өсөж байгаа ба 2019 оны нийт цалин нь 11.3 сая ам.доллар буюу 31 тэрбум төгрөг байх нь.
Цалингийн энэхүү өсөлт нь Их Британийн гэрээт ажилчдын цалингийн төсөв болон өргөн хүрээнд ажиллаж буй олон ажилтныхаа тоонд харьцуулахад нийцсэн дүн гэдгийг “Рио Тинто”-ийн Цалин урамшууллын хорооны дарга Сэм Лайдлоу мэдэгдээд “Энэхүү өсөлт нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад жишиг болохын зэрэгцээ жендэрийн хувьд цалингийн зөрүү 1-2 хувьтай буюу хүйсийн ялгаагүйгээр ижил цалин өгч ажиллаж байна” гэдгийг тэмдэглэжээ.
“Рио Тинто”-ийн цалингийн өртөг 400 саяас 2.6 тэрбум ам.доллароор өссөн шалтгаан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төслийг нь баталсан Австралийн Пилбара дахь “Koodaideri” уурхайтай холбоотой аж. Энэ талаар ноён Жак хэлэхдээ инфляцын дарамт Риогийн хүлээлтэд байсан ч Koodaideri-ийн ажлын байрны тендерийг зарлаж байхад BHP болон Fortescue Metals Group бас шинэ уурхайгаа эхлүүлж байсан гэдгийг дурджээ.
Эх сурвалж: ikon.mn