"Google" компанид ахлах инженер хийдэг Б.Баттулга монгол хэлээр ярихыг танаад бичвэр болгон оруулдаг Voice to text шинээр нэмэгдсэн гэдгийг мэдээллээ. Мөн Gboard-д Handwriting буюу шууд үгээ гараар бичих боломжит хувилбарт шинээр 200 гаруй хэл нэмэгджээ. Тэдгээрийн нэг Монгол хэлний кирилл хуилбар. Та өөрийн андройд, ios системийн утсаар ашиглах боломжтой. Мөн маш олон төрлийн эможи хөдөлгөөнт зургийн өргөн сонголттойгоор тус програмд суулгагдсан байна.
Та google translator буюу орчуулга нэмэлтээр татаж ашиглаж байсан бол одоо тэгэх шаардлагагүйгээр Gboard ашигласнаар нэмэлтээр бүх хэл рүү орчуулах болсон. Мөн олон төрлийн өнгө загвараас сонгож хүссэн фон дээр өөрийнхөө хүссэн загварыг хувиргаж хэрэглэх боломжтой.
Андройд татах: tinyurl.com/gboardandroid
Андройд утастай бол: Google store дээр Gboard -the Google Keyboard гэж хайж үзэхэд болно.
ios татах бол: tinyurl.com/gboardiphone
iphone утастай бол: Та Apple store дээр Gboard -the Google Keyboard гэж хайгаад үзээрэй...
Эх сурвалж:mass.mn