МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Беларусийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд Ерөнхийлөгч Сергей Набешкатай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, танхимуудын болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, ноос ноолуур, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тухай санал солилцлоо.
Беларус Улс нь хөдөө аж ахуйн салбар, хүнсний ногоо, газар тариалангийн тоног төхөөрөмж, 4 улирлын хүлэмжийн аж ахуйн технологиор дэлхийд тэргүүлдэг. Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг оновчтой хэрэгжүүлбэл хэрэгцээт ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор хангадаг байсан бол дотооддоо бүрэн хангах боломж нээгдэх юм.
Мөн Евроази болон Монгол Улсад зохиогддог томоохон үзэсгэлэнгүүдэд хоёр улсын бизнес эрхлэгч, ААН-үүдийг оролцуулах, Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг Беларус руу сурталчлах, экспортлох асуудлыг хөндөв.
Эх сурвалж: medee.mn