Шинэ төрлийн коронавирус буюу covid 19 халдварт өвчний эсрэг манай улсын ард иргэд, хөдөө аймгийн засаг дарга малчид, олны танил эрхмүүд өөрсдийн хувь нэмрээ МУ-даа болон БНХАУ-д оруулсаар байна. Энэхүү хандив тусламжийн давалгааг Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн Их аварга Д.Дагвадорж эхлүүлж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэсэнээс үүдсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр /2020.03.02/ олимпийн аварга Н.Түвшинбаяр, Hero entertainment захирал Б.Баатар нар Улсын Онцгой комиссын дарга, МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр коронавирусээс урьдчилан сэргийлэхэд тусламж болохоор хандив өглөө.
ШУУД ҮЗЭХ: