Өнөөдөр Монгол Улсын ажлын байрны 60 гаруй хувийг ЖДҮ-ийн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс байдаг. Коронавирусийн аюулт халдварт өвчин дэлхий нийтэд гарсантайгаар манай улс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хорио цээр тавьсан. Уг хорио цээрийн үед Баялаг бүтээгч, ЖДҮйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд орсноос болж арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл болон зээлийн хүүгийн төлөлтөө хийж чадахгүй хэцүү нөхцөл байдал үүсээд байгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлж байна. Энэ асуудлаас үүдээд өнөөдөр /2020.03.02/ Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс ЖДҮ-ийн нэрийн өмнөөс зээл болон зээлийн хүүг нөхцөл байдал сайжиртал хойшлуулж өгөх хүсэлтийг Монгол банк болон арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагад тавьж байна. Мөн ЗГ-аас нийгмийн даатгал болон татварын төлөлтийн хугацааг хойшлуулах, хугацаандаа төлөөгүйгээс болж торгууль ногдсон иргэдийн төлөлтийн алдангиас чөлөөлөх зэрэг хүсэлтийг тавиад байна.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: mass.mn