“Ариг Аня” рестораны бүх салбар хоёрдугаар сарын 29, гуравдугаар сарын 1-ний өдөр Цагдаагийн албан хаагчдад үнэгүй рамен, халуун аарцаар үйлчлэхээр болжээ.
Зөвхөн дүрэмт хувцастай алба хаагчдад үйлчилчих аж. Бид энэ тухай Ариг Аня рестораны “Шангрила” салбарын ажилтан О.Шүрэнцэцэгтэй холбогдож тодруулахад “Манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үргэлж ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдад үнэгүй рамен хийж өгч байна. Манай салбарууд 11:00-22:00 цагийн хооронд ажилладаг. Дүрэмт хувцастайгаа ирсэн албан хаагчдад нээлттэй” гэв.
“Ариг Аня” рестораны салбаруудын байршил
- Шангрила Молл 4 давхар
- Сансарын аюулгүйн тойргийн баруун урд тал
- “Bluesky” зүүн тал
- 1-р сургуулийн урд уулзвар
- Хан-уулын Emart худалдааны төвд тус тус байрлаж байна. Утас 7000 7020