Шинэ төрлийн коронавирус буюу Covid 19 өвчинтэй холбогдуулан зарим нэг төрлийн барааны хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн гааль, НӨАТ-ыг тэглэх тухай асуудал яригдаж байгаа энэ үед Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооноос мэдэгдэл гаргасан байна.
Шувууны аж ахуй эрхлэгчид дараах мэдэгдлийг албан ёсоор гаргаж байна. Үүнд:
- Шувууны аж ахуйдын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд зах зээлд хомсдол үүсгэхгүй өндөг нийлүүлэх бүрэн боломжтой.
- Өндөгний үнэ зах зээлд нэмэгдэхгүй бөгөөд цаашид хямралын энэ үед өндөгнийхөө үнийг 3 сарын хугацаанд 20 төгрөгөөр бууруулан ажиллахаа мэдэгдэж байна
Иймд импортын өндөгний татварыг тэглэх арга хэмжээ авах талаар шаардлагагүй гэж Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооноос үзэж байна. Мөн Кроновирусийн цар тахалтай холбогдуулан бодит бус мэдээлэл нийтэд гарч хүнсний хомсдол үүснэ гэсэн мэдээлэл гарч байна. Үүний улмаас иргэд, хэрэглэгчид хүнс их хэмжээгээр нөөцлөх явдал ажиглагдаж байна.
Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нийтдээ 980,000 орчим өндөглөгч тахиатай, жилд 230 сая орчим өндөгийг зах зээлд гаргадаг судалгаа бий. Энэ нь дотоодын өндөгний зах зээлийг бүрэн хангаад зогсохгүй, үнийн өсөлт гаргахгүйгээр ажиллах бүрэн боломжтой, хангалттай нөөцтэй юм. Манай дотоодын аж ахуй эрхлэгчид өндөгний зах зээлийн 60%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд үлдсэн 40%-ийг нь ОХУ-аас импортоор авдаг.
Эх сурвалж: mass.mn