Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн үйлдвэрлэгч "Уран брэнд"-ийнхэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлага хангасан бэлдэц материалаар амны хаалтыг үйлдвэрлэж байна.
Тус брэндийнхэн онцгой нөхцөлд 24 цагаар ажиллаж байгаа яаралтай төвүүдийн албан хаагчдад угааж, ариутган хэрэглэж болох маск, гар ариутгагч нэг удаагийн хэрэгслийг нийгмийн хариуцлагын хүрээнд олгожээ.
Олон хүн нэг дор цугларах, хэт ачаалал үүсэх, халдвар тархах, нэмэгдэл үнэтэй зарагдах эрсдлээс сэргийлэн маскны захиалгыг утсаар болон онлайнаар авч нэг ширхэг байсан ч үнэгүй хүргэж үйлчилж буйгаа тус үйлдвэрийнхэн хэлж байна.
Улаанбаатар хот болон өөр аймгууд руу унаанд тавьж явуулж байгаагаа дуулгалаа. Сонирхуулахад, тус үйлдвэрээс маск авсан үйлчлүүлэгчдэд тухайн тоогоор нь гар ариутгах сальфеткийг дагалдуулан өгч байгаа аж.
Эх сурвалж: montsame.mn