Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төлөлтийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой боллоо
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төлөлтийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой болсон нь иргэд банканд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаагаа хэмнэсэн шийдэл боллоо.
Дээрх үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авахын тулд иргэд өөрийн утсан дээрх И-баримт аппликэйшн руу нэвтрэн “Төрийн үйлчилгээ” цэсийг сонгон "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-ийн зээл төлөлт үйлчилгээг сонгоно. Үүний дараагаар харилцагч төлбөр төлөх арилжааны банкаа сонгон тухайн банкны интернэт банкаар, эсвэл Social Pay зэрэг дижитал хэтэвчний тусламжтайгаар үйлчилгээний хураамжаа төлөх юм.